Бид ихэвчлэн орон дотроо тав тухтай унтдаг боловч зарим үед бага хугацаагаар унтах нь ч эрүүл мэндэд тустай төдийгүй биеийг амрааж чаддаг байна. 

Жишээ нь: Та аялах үедээ онгоц, галт тэрэг, машин дотор ч суугаагаараа унтах тохиолдол зайлшгүй тулгардаг. Энэ үед тав тухтай сайхан унтаж амрахын тулд юу хийж чадах вэ? 

Тэгвэл эдгээр таван зүйлсийг та бэлдэхэд л хаана ч тав тухтай амарч чадна.

#1: Нүдэнд эвтэйхэн маск:  Гэрлийн тусгалаас хамгаалсан таны нүдэнд эвтэйхэн маск нь онгоц болон бусад тээврийн хэрэгслийн хэт ойсон гэрлийг хааснаар та тав тухтай унтах чадна. Нүдний маск нь шөнө харанхуйд танд унтахад ч хэрэг болно. Хэрэв та зовхиндоо ямар нэгэн зүйлийг мэдрэх дургүй бол цутгасан аягатай хэлбэртэй маскийг хайж олоорой. Энэ нь танд эвгүй мэдрэмжийг төрүүлэхгүй. 

#2: Зөөлөн аялалын дэр: Дэргүйгээр нисэх онгоцны буудал болон галт тэрэгний буудал дээр толгойгоо эргүүлэхийг хичээдэг үү? Энэ нь унтаж байх үе ч танд хэрэгтэй санагддаг уу. Тэгвэл хүзүүний энэ өвдөлтөөс зайлсхийхийн тулд аяллын дэрийг шийдэх хэрэгтэй. Та хүзүүндээ боож болохуйц ийм аялалын жижиг зөөлөн дэр бэлдсэнээр та тав тухтай аялж чадна.  (Олонх дэр нь таны цүнхэнд багтахаар байдаг).



НОЙРТОЙ ХОЛБООТОЙ БУСАД МЭДЭЭЛЭЛ:

1. Мелатонин: Залуу нас, гоо сайхны нууц

2. Нойргүйдэлтэй хэрхэн тэмцэх вэ?

3. Унтахын гол утга учир бол тархиа цэвэрлэх



#3: Дулаан тэрлэг: Зарим онгоц, галт тэрэг нь маш хүйтэн байдаг. Та дулаан тэрлэг авч явж байх нь температураас үл хамааран ая тухтай байж болно гэсэн үг юм. Хэрэв та унтаж дууссан бол түүнийг эвхэж дэр болгон хэрэглээрэй.

#4: Шуугианаас тусгаарлагч чихний бөглөө: Учир нь та унтаж амрах гэж оролдож байхдаа бөглөөний тусламжтайгаар бусад зорчигчдынхоо чанга дуу чимээг сонсох боломжгүй юм. Чихний даралт зохицуулах эсвэл тайван дуу чимээ гаргахад тусалдаг чихний бөглөөг аялалынхаа цүнхэнд заавал багтаагаарай. 

#5: Лавендер цэцгийн үнэртэй гарын тос: Энэ нь зөвхөн хуурайшилттай тэмцэх биш харин лаванда цэцгийн үнэр нь таныг тайвшруулж, тайван унтахад тань бэлтгэх болно. Унтахын өмнө гараа сунгаж, гүнзгий амьсгаа аван унтаарай.