Хос хоёр нүүр, нүүрээ нийлүүлэн энхрийлэлцэж буй хар, цагаан зураг бас нэгэн өнгөт зургийн хамт гарчээ. Эдгээр зургийн зурагчин Алекси Лубомирски энэ долоо хоногийн эхээр Виндсор дахь Фрогморын харшид авсан аж. Харри, Меган хоёр ирэх тавдугаар сард Виндсор харшийн Гэгээн Жоржийн сүмд хуримлахаар товлосон билээ.  

Prince Harry and Meghan Markle

Эхний зурагт цагаан цамц өмссөн хатагтай Маркл сүйн бөгжтэй гараараа ханхүүгийн нүүрийг илж байх дүр зураг харагдана. Дараагийн зураг илүү ёслолын шинжтэй агаад хос Фрогморын шатан дээр сууж байх аж. Ханхүү Харри цэнхэр хослолтой, хатагтай Маркл алтлаг хээ хуартай хар өнгийн даашинз өмсчээ.

Prince Harry and Meghan Markle

Хүмүүс хосын зургийг их л халуун дулаан хүлээж авсанд нь Кенсингтоны ордноос талархал илэрхийлээд дахин нэг зураг нийтэлсэн байна. Ханхүү Харри, Америкийн жүжигчин хатагтай Маркл нар өнгөрсөн сард сүй тавьснаа нийтэд мэдэгдэж, хуримын ёслол нь ирэх тавдугаар сарын 19-нд болохыг өнгөрсөн долоо хоногт зарласан. Хатагтай Маркл Английн сүмд баптизм буюу усан баталгаа хүртэх ажээ. 

Meghan Markle and Prince Harry walking

Зурагчин Лубормирски Ханхүү Харригийн ээж, Уэлсийн гүнж Дианагийн хамгийн алдартай зургуудыг авсан Марио Тестиногийн туслах байжээ. Тэрбээр “Амьдралын чухал мөчийг нь баримт болгон үлдээж, хос хоёрын нэгнээ гэсэн хайрыг гэрчилж, хуваалцах нэр хүндийн хэрэг байлаа” хэмээж. 

Доорх зураг бол Диана гүнж, түүний нөхөр, Ханхүү Харригийн аав Ханхүү Чарльзын 1981 онд авахуулсан зураг билээ. BBC албаны шинжтэй энэхүү хуримын гол дүрүүдийн царайг Ханхүү Харри, хатагтай Маркл нарын аз жаргалтай царайтай харьцуулжээ. 

Princess Diana and Prince Charles