Х.Оргил
06 сарын 07, 2019
Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газраас өгсөн үүрэг чиглэлийн дагуу Цэнхэрмандал сумын Хар зүрхний Хөх нуурын ойр орчмын 30 га талбайг хамарсан цэвэрлэгээний аян өрнүүлжээ.
Аянаар 17,5 тонн хог цэвэрлүүлсэн байна.
Хог хаягдлыг тус сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагчаар ахлуулсан ажлын хэсэг төвлөрсөн хог хаягдлын цэг рүү зөөвөрлөн хаяжээ. Мөн амралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийг хог хаягдлын түр цэг буюу хогийн савтай болгосон байна.
Сэтгэгдэл бичих (1)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [58.18.131.219] ・ 2020.11.25 Хариулах
en zolbinguud yeh haan n nutug gi yaaj bvjar bvlgaj baina