‘’Шарилжгүй-Улаанбаатар-3’’ аяны хүрээнд дүүргийн Нийтлэг Үйлчилгээний газрууд хариуцсан бүсийнхээ хөл газрын ургамлын цэвэрлэгээг тогтмол хийж байна. 

Тухайлбал энэ сарын 23-30-ны өдрийг хүртэлх хугацаанд Баянзүрх дүүргийн 9, 17 дугаар хорооны үерийн усны далан, Хужирбулангийн 28 дугаар хороо өгсөх зам дагуух, Улиастайн гүүрнээс Гачууртын эцэс хүртэл, Улиастайн шинэ тойргоос Улиастайн шинэ эцэс болон Жанжин клуб орчмын зам дагуу нийт 319.915 м.кв талбайн хөл газрын ургамлыг цэвэрлэжээ.

Иргэдийн эрүүл, ая тухтай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, Хөл газрын ургамлын тоосноос үүдэх харшлын өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, өвчлөлийн тоог бууруулахын тулд тус дүүргийн НҮГ-2,3,4 ОНӨААТҮГазрын ажилтнууд нийт 6,4 тонн хог хаягдал, хөл газрын ургамлыг цэвэрлэсэн байна.