peak.mn
03 сарын 24, 2019
Хаврын улирал эхэлж харшилтайгаа нүүр тулж эхэлсэн үү? Тэгвэл энэ зөвхөн ганц таны асуудал биш гэдгийг хэлмээр байна.
Дэлхий нийтээрээ дөрөвдүгээр сарын эхний долоо хоногийг "Харшлын өдөр" болгон тэмдэглэдэг. Арьсны эмгэг судлалын эмч нар XXI зууныг харшлын эрин үе хэмээн тодорхойлсон байна.
Дэлхий дахинд тархалт нь жилээс жилд өсөн нэмэгдсээр, долоон тэрбум хүний 40 хувь нь харшлаар өвчлөөд буй талаар судлаачид хэдийнээ олон нийтэд мэдэгдсэн. Өндөр хөгжилтэй орнуудад хүн амын 20-30 хувь нь харшлын ринит, 8-10 хувь нь гуурсан хоолойн багтраа, 10-20 хувь нь харшлын гаралтай арьсны төрөл бүрийн өвчтэй болж байна.
Харшлын гаралтай өвчнөөр шаналж буй хүмүүсийн 24-өөс 30 хувь нь ургамлын тоосноос харшилсан байна.
Судлаачид 2020 он гэхэд нийт хүн амын 50 хувь нь харшлын гаралтай өвчнөөр өвчлөх магадлалтай гэж үзжээ. Монголын харшил судлаач эмч нарын нийгэмлэгийн хийсэн судалгаагаар манай улсын иргэдийн таван хүн тутмын нэг нь ямар нэг төрлийн харшилтай болох нь тогтоогдсон байна. Энэ бол анзаарахгүй өнгөрч болохгүй асуудал юм.
ХАРШИЛ ГЭЖ ЮУ ВЭ?
Ямар нэгэн гадны бодисын эсрэг хүний бие махбодийн дархлалын тогтолцоо хариу урвал өгөхийг ХАРШИЛ буюу АЛЛЕРГИ гэнэ.
ХАРШИЛ ҮҮСЭХ ШАЛТГААН:
Биднийг хүрээлэн буй бүх зүйлс харшил үүсгэх шалтгаан болдог. Хамгийн элбэг тохиолддог харшил үүсгэгчид:
Харшлын үед дараах ШИНЖ ТЭМДЭГ илэрнэ. Үүнд:
Харшлын урьдчилан сэргийлэлт
Ургамлын тоосны ХАРШИЛ гэж юу вэ?

Эх сурвалж: Арьсны өвчин судлалын үндэсний төв
ЭМИЙН ХОРДЛОГО ХАРШИЛ гэж юу вэ?

Эх сурвалж: Арьсны өвчин судлалын үндэсний төв
ХАРШЛЫН СОРИЛ - Ямар ямар төрлийн сорил байдаг вэ?
1. Амьсгалын замын сорил
-Ургамлын тоосны сорил (модлог ургамал, үет ургамал, хог ургамал)
-Гэрийн тоос, тоосонцрын хачигны сорил (2 төрөл)
-Амьтны үс ноос, хучуур эдийн сорил (нохой, муур, жоом)
2. Хоол хүнсний сорил
Мах, сүү, өндөг, тахиа, загас, далайн бүтээгдэхүүн, бүх төрлийн жимс
3.Химийн бодисын сорил
Гоо сайхны бүтээгдэхүүн, будагч бодис, металл, халдваргүйжүүлэгч бодис
4. Бусад төрлийн сорил
хөвөн даавуу, хүр хорхой
Сорил тавиулахаар ирэхдээ юуг анхаарах вэ?
Хэн сорил тавиулах боломжгүй вэ?
- 6 наснаас доош 75 наснаас дээш насны хүнд
- Хөхүүл болон жирэмсэн эмэгтэйчүүдэд
- Уушигны багтраатай хүнд
Арьсны болон арьс харшлын гаралтай өвчний үед хориглох хүнсний бүтээгдэхүүнүүд:
1. Согтууруулах төрлийн ундаа
Архи, пиво, вино, шампанска, виски, коньяк
2. Цитрусын төрлийн жимснүүд
Лимон, апельсин, мандарин, киви, грейпфрут, чацаргана
3. Ногоон сортын алим, абрикос, гүзээлзгэнэ, хад, усан үзэм, ананас, персик
4. Өндөг, майонез
5. Үнээний сүү
6. Шоколад, зөөлөн чихэр
7. Бялуу
8. Кофе, какао
9. Хиам, утлагатай гахайн мах
10. Уксус, горчиц
Сэтгэгдэл бичих (6)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [66.181.161.16] ・ 2024.12.11 Хариулах
Үсний хими харшилд юу хэрэглэх вэ
Зочин [66.181.177.127] ・ 2024.10.21 Хариулах
уруул үе үе хавдаад байх юм. Уруул хавддаг харшилын төрөл гэж байгаа юу?
Зочин [66.181.161.115] ・ 2023.01.16 Хариулах
Eniig tegeed yaaj emchle, wee
Зочин [64.119.30.128] ・ 2022.07.26 Хариулах
https://www.facebook.com/105302952230043/posts/121386213955050/.
Зочин [202.126.90.24] ・ 2021.02.11 Хариулах
Үнэхээр хэрэг болло Баярлалаа
Зочин [66.181.161.89] ・ 2020.11.03 Хариулах
Зураг харуулж юм асуумаар байна
Санал болгох
1 Б.Нямбаяр: Шувууд үзэгдэхээ больж байвал тэр орчин амьдрах боломжгүй болж буйн дохио
2 ЭМД-ын тогтолцоо: Урьдчилан сэргийлэхгүй, зөвхөн хүндэрсэн үед л үйлчилдэг үү?
3 Хомын талд 26-хан ирсэн тахь 150-уулаа болж, өсөж өнөр олуулаа болсон нь
4 Bonaqua брэнд Монголдоо 100% дахин боловсруулсан савлагаатай анхны брэнд боллоо
5 Ц.Жавхланбаатар: Бор цайны шим хоол, эм шиг эрүүл мэндэд тустай
Холбоотой мэдээ
Ярилцлага
Б.Өлзийхишиг: Амархан ядарч, сэтгэл санаа тавгүйрэх нь эрдэс амин дэмийн дутагдалд орсны түгээмэл шинж
Peak.mn ・ 10 сарын 17, 2022
Амьдрал
Яагаад Азид сүү, сүүн бүтээгдэхүүний харшил их байдаг вэ?
Э.Мөнхтуяа ・ 03 сарын 04, 2019
Амьдрал
Сайхан арьстай болоход туслах К-бьюти аргууд
Г.Сайнзаяа ・ 06 сарын 27, 2020
Амьдрал
Нарны хэт туяанаас хамгаалах япон бүтээгдэхүүнүүдийг онцолж байна
Б.Анхилам ・ 04 сарын 17, 2021
Эрүүл мэнд
Хүүхдийнхээ малгайг байнга норгож өмсүүлвэл нарших аюултай
Х.Оргил ・ 06 сарын 22, 2018
Үндсэн категори
Бусад
Үйлчилгээ
Холбоо барих
Мэдээ
77191977
Редакц
99126085
Имэйл
contact@peak.mn
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу, 24-р байр
© 2017-2025 Пийк Медиа Групп ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.