Дэлхийн хэмжээнд хорт хавдрын улмаас нас барж буй хүмүүсийн тоо жил бүр ихэссээр буй. 

2018 оны байдлаар 9,6 сая хүн хорт хавдрын улмаас нас барсан бөгөөд энэ нь 6 хүн тутмын нэг нь хорт хавдраар нас барж буйг илтгэж байна. Уг тоо баримтаас харахад нийт нас барагчдын 70 гаруй хувь нь дундаж эсвэл буурай хөгжилтэй орнуудын иргэд байгаа юм. Анагаах ухаанд хорт хавдрыг бүх шатанд эмчилдэг болсон боловч багаж, технологи, мэргэжилтэн дутмаг байгаагаас буурай хөгжилтэй орнуудад өвчлөл болон нас баралтын тоо хэмжээ буурсангүй.Зураг 1: 2017 оны байдлаар Дэлхийн хэмжээнднийт хорт хавдраар нас барсан өвчтөнүүдийн тоог улс улсаар ангилж эрэмбэлсэн байдал.(100000 нас баралт тутамд)

Зураг 2: 2017 оны байдлаар Дэлхийн хэмжээнд элэгний хорт хавдраар нас барсан өвчтөнүүдийн тоог улс улсаар ангилж эрэмбэлсэн байдал.(100000 нас баралт тутамд

Монгол орны хувьд жилд дунджаар 5000 гаруй хүн хорт хавдраар өвдөж, 3000 гаруй хүн нас барж байна. Нийт хавдартай гэж оношлогдсон өвчтөнүүдийн 70 гаруй хувь нь хожуу үедээ эмнэлэгт хандсан гэсэн харамсалтай тоо мэдээ бий

Монгол улс нь ходоод болон элэгний хорт хавдраар өвчлөгчдийн тоогоороо дэлхийд тэргүүлж байгаа бол улаан хоолойн хавдраар 5-р байранд элэгний бусад өвчлөлөөр 8-р байранд эрэмбэлэгдэж байгаа юм. Иймд хорт хавдрын өвчлөлийг эрт үед нь оношлох, эмчлүүлэх боломжийг нэмэгдүүлэх, хямд төсвөөр эмчлэх боломжтой арга, технологи хөгжүүлж нэвтрүүлэх шаардлага бидэнд тулгарчээ.

Хорт хавдар ба нөлөөлөх хүчин зүйлс

Хорт хавдар нь хэвийн бус эсүүдийн хязгааргүй өсөлт бөгөөд бидний биеийн хэсгүүдээр тарж эрүүл эсийг өвчлүүлдэг. Нийт хавдрын 90-95% нь хүрээлэн буй орчин, хүний буруутай үйл ажиллагааны улмаас бий болсон генийн гажгаас үүсдэг бол үлдсэн 5-10 %нь удамшсан генээс болно. Хорт хавдар үүсгэх хүрээлэн буй орчин болон хүний буруутай бүхий л үйл ажиллагааны нийтлэг хүчин зүйлүүдийг ангилахад:

-Тамхинаас  25-30%

-Хооллолт ба таргалалтаас  30-35%

-Халдвар15-20%

-Цацраг, стресс болон хөдөлгөөний дутагдлуудаас 10%хүртэлх хувиар нөлөөлдөг байна.

Хэрэв бид өөрсдийн амьдралын хэвшил болон хүрээлэн буй орчноо өөрчилж чадвал хорт хавдраас сэргийлэх, улам хүндрүүлэхгүй байх бүрэн боломжтой. Учир нь хорт хавдар нь хүн төрөлхтний хувьд шинэ өвчин биш юм. Хүн төрөлхтөн үүссэн цагаас л маш бага магадлалаар генийн гажиг үүсч хорт хавдар бий болдог байсан. Үүнтэй дасан зохижиж бидний дархлааны системийнp уураг эрүүл бус эсийг илрүүлж, засаж эсвэл устгах байдлаар биднийг хамгаалсаар ирсэн. 

Техник технологийн өндөр хөгжил болон бидний эрүүл бус амьдралын хэв маягаас шалтгаалж хорт хавдар үүсгэх боломжийг асар ихээр нэмэгдүүлж байгаа тул бидний биеийн дархлалын систем бүгдийг засч, эрүүлжүүлэх боломжгүй байгаа юм. Нэгэнт бид өөрсдийн хүрээлэн буй орчны нөлөөг багасгах, амьдралын хэмнэлээ өөрчилж чадахгүй бол бид хорт хавдрыг уг үндсээр нь устгах, дахин үүсгэхгүй байлгах эмчилгээний аргыг нээж олох, хөгжүүлэн нэвтрүүлэх шаардлагатай юм.

Хорт хавдар нь мутацид орсон генээс болж үүсдэгийг өнөөгийн шинжлэх ухаан нэгэнт нотлоод байгаа ба анх хорт хавдрыг танин мэдэж эмчлэхийг оролдох болсноос өнөөг хүртэл эмчилгээний маш олон арга зүй, технологиуд бий болж хэрэглээнд нэвтрээд байна. Өндөр хөгжилтэй орнуудын хувьд хорт хавдрын өвчлөлийн тоо улам бүр багасаж байгааг дэлхийн эрүүл мэндийн байгууллагын сүүлийн үеийн мэдээнүүдээс харж болно. Жишээлбэл Америкийн нэгдсэн улсад 2018 оны байдлаар нийт хавдартай өвчтөнүүдийн тоо 25%аар буурсан мэдээлэл байна.

Хорт хавдрын  эмчилгээний аргууд

Хүн төрөлхтөн хорт хавдартай анх нүүр тулж, танин мэдэж, эмчлэхийг оролдох болсноос өнөөг хүртэл маш олон төрлийн эмчилгээний аргууд үүсэн бий болж хөгжсөөр байна. Тухайн өвчтөний биеийн байдал, хавдрын төрөл болон үе шатуудаас хамаарч тохирох хавдрыг устгах, багасгах, өсөлтийг удаашруулах, өвчтөний биеийг тогтворжуулах эмчилгээнүүдээс сонгодог байна. Ингэхдээ ихэвчлэн өвчтөнд үзүүлэх сөрөг нөлөөг багасгаж хэрэглэж буй аргын үр ашгийг нэмэгдүүлэхийн тулд хэд хэдэн аргийг хослуулан хэрэглэдэг. Өнөөг хүртэл хөгжүүлж байгаа эмчилгээний  арга, технологиуд өвчтөнд үзүүлэх сөрөг нөлөөг арилгаж зөвхөн хавдартай хэсэгт үйлчлэл үзүүлэхийг үндсэн зорилго болгон ажиллаж байна.

Хавдрын эмчилгээний түүхээс үзэхэд хамгийн эртний хавдрын тохиолдол МЭӨ 1600-аад оны үеийн эртний Египетын эмчилгээний тэмдэглэлд тэмдэглэгдсэн бол гармоны болон цацаргийн эмчилгээ 19-р зууны сүүлээр, химийн болон дархлалын эмчилгээний аргууд харьцангуй сүүл үед буюу 20-р зуунаас хэрэглэж эхэлсэн баримтууд бий. Тэгэхлээр хагалгааны аргаар хавдрыг эмчлэх арга нь хамгийн урт, удаан хэрэглэгдсэн арга болж байгаа бөгөөд өнөөд ч хэрэглэгдсээр байгаа юм. Хавдрын тохиолдлууд болон эмчилж байсан аргууд, түүхэн баримтуудын талаар дараагийн хэсэгт илүү дэлгэрэнгүй сонирхуулах болно.

Хагалгаа

Онолын хувьд цусны(гематологи)хавдраас бусад бүх хавдрыг хагалгааны аргаар авах, эмчлэх боломжтой гэж үздэг байсан боловч энэ арга нь хангалттай тохиромжтой арга биш болох нь хүн төрөлхтний хавдрыг эмчлэхээр оролдсон энэ олон жилүүдэд мэдрэгдээд байна. Тухайлбал хавдар тухайн голомтоос үсэрхийлэн биеийн бусад хэсэгт үүсэн үед голомтын хавдрыг авсан ч өөр газар дахин үүсдэг. Хавдар хэдий жижиг хэмжээтэй байсан ч Хастидианы загвар ёсоор анхны үүссэн газраа ургаад тодорхой нөхцөлд хүрсний дараагаар тунгалагын зангилаанд хүрч хүний биеийн бусад хэсэгт тархдаг. Иймээс хагалгааг хавдрын хэд дэх шатанд байгаагаас шалтгаалж хийх эсэхийг шийддэг бөгөөд хавдар хүндэрсэн байх тусам биеийн бусад хэсэгт тархсан байх магадлал өсдөг тул давхар химийн эмчилгээг ашигладаг.

Цацрагийн эмчилгээ

Цацаргийн эмчилгээ нь ионжуулагч цацаргийг ашиглан хавдрын эсийг устгах, багасгах, өсөлтийг зогсоож эмчилдэг. Уг эмчилгээний арга нь өвчтөний хавдрын байрлал, хэмжээ зэргийг нарийн тодорхойлсны дараагаар цацаргаар үйлчилж хавдрын эсийн ДНХ-г гэмтээж эсвэл устгаж цаашид өсөх, ургах, хуваагдах боломжгүй болгоно. Гэхдээ цацаргаар үйлчлэхэд хавдрын орчин дахь эрүүл эсэд нөлөө үзүүлж зарим тохиолдолд эрүүл эсүүдийг устгах гэмтээх нь бий. Ихэнх гэмтсэн эрүүл эсүүд дахин сэргэх засварлагдах боломжтой байдаг бол хавдрын эс өөрийгөө засварлаж чаддаггүй. Цацрагийн эмчилгээний аргыг хөгжүүлэгчид хүний эрүүл эсэд сөрөг нөлөө үзүүлэхгүйгээр зөвхөн хавдрын хэсэгт нөлөөлүүлэхийг үндсэн зорилгоо болгон ажиллаж байна. 0-14 настай хүүхдүүд цацрагийн сөрөг нөлөөг бусдаас илүү мэдрэгдэнэ.

Цацрагийн эмчилгээг ихэвчлэн тархи, хөх, элэг, уушиг, арьс, ходоод, сав, төвөнх, нойр булчирхай, түрүү булчирхай, умай, зөөлөн эд зэрэг хөндий биш бүхэл хавдруудад ашиглахаас гадна сүүлийн шатандаа орсон хавдруудад мөн түлхүү ашиглана.

Ионжуулагч цацраг хавдрын эсийн ДНХ-д шууд болон шууд бус нөлөө үзүүлж эвдэлдэг. Шууд нөлөө нь ДНХ-ийн дан болон давхар утсыг тасдаж ДНХ-г хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүй болгодог бол шууд бус нөлөө нь ионжуулагч цацрагийн нөлөөгөөр тухайн орчинд үүсэх чөлөөт радикалууд ДНХ-ийн утастай холбогдсоноор утсыг таслаж хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүй болгохыг хэлнэ.

Цацрагийн эмчилгээнд рентген туяа, электрон, протон, бусад цэнэгт бөөмс зэргийг өргөн ашигладаг бөгөөд бусад эмчилгээний аргуудтай хослуулан ашиглах нь элбэг.

Химийн эмчилгээ

Химийн эмчилгээ нь хавдрын эсийг устгах чадвартай эмийн эмчилгээ юм. Хавдрын төрөл болон онцлогоос хамаарч 100 гариу хавдрын эсийг дарангуйлаг эмийг гарган авч эмчилгээнд хэрэглэж байна. Ийм төрлийн эмнүүд нь маш хурдан хуваагдаж, өсөж буй бүхий л эсийг олж усгадаг тул хавдрын эсийг дарангуйлах чадвартай юм. Гэхдээ зөвхөн хавдрын эсийг ялган таньж устгаж чаддаггүй учир хүний биеийн дараах хурдан хуваагдаж өсдөг эсүүдэд сөрөг нөлөө үзүүлж устгадаг.

✔Цусны эсүүд

✔Амны хөндийн эсүүд

✔Хоол боловсруулах системийн эсүүд

✔Үсний эсүүд


Зорилтот эмчилгээ

Энэхүү эмчилгээний арга нь химийн эмчилгээтэй төстэй боловч зөвхөн тухайн хавдарт нөлөөлөх эсрэг биет, генүүд, уургуудын тусламжтайгаар хавдрын өсөлт, хуваагдал, тархалтыг зогсоодог. Эдгээр молекулт нэгдлүүд нь эсийн өсөх, хуваагдах сигналыг хааж эсвэл бүүр ажиллагаагүй болгохоос гадна эрүүл эсүүдийг илүү удаан амьдрах нөхцөл боломжоор хангадаг. Харамсалтай нь энэхүү аргыг бүх төрлийн хавдрыг эмчлэхэд ашиглах боломжгүй байгаа юм. Уг эмчилгээний арга нь моноклонал эсрэг бие болон жижиг молекулт нэгдлүүдийн тусламжтайгаар зарим төрлийн хөхний хавдар, уушигны хавдар,BRAF-генээс үүдэлтэй хавдруудыг эмчлэх боломжтой байгаа юм. Өвчтөний биед оруулсан эсрэг биетүүд хавдрын эсийн гадна талд эсвэл эсийн дотор талд байрлаж эсийг үхүүлэх хорт бодис ялгаруулж устгадаг бол жижиг молекулт нэгдлүүд хавдрын эсийн өсөх, үржих процессуудыг хаадаг.

Дархлааны эмчилгээ

Дархлааны эмчилгээ нь өвчтөний өөрийн дархлалын системийн идэвхийг нэмэгдүүлж хавдрын эс болон бусад халдварыг устгадаг эмчилгээ юм. Ингэхдээ халдвар болон хавдрын эсийг илрүүлдэг хяналтын цэгийг  идэвхжүүлж хавдрын эсийг устгадагTэсийн тусламжтайгаар ажиллагаагүй болгодог.

Энэ мэтчилэн маш олон бие даасан, хавсарсан эмчилгээний аргууд хөгжүүлэгдэж хэрэглээнд нэвтрээд байгаа бөгөөд өвчтөний биед үзүүлэх сөрөг нөлөөг улам бүр багасгаж, хавдрын аль ч шатанд эмчлэх, эрүүлжүүлэх боломжтой болгоод байна. Монгол орны хувьд хорт хавдраар өвчлөн нас барах өвчтөнүүдийн тоо жил ирэх бүр буурахгүй байгаа нь хавдрын өвчлөлийг эрт үед нь оношлох, хямд төсвөөр эмчлэх боломжийг эрэлхийлж хэрэглээнд нэвтрүүлэх шаардлага тулгараад байгааг бидэнд сануулсаар байна. Энэ хүрээнд Монголын шинжлэх ухааны академын Физик технологийн хүрээлэнд хорт хавдрыг эмчлэх, судлах 2р төсөл хөтөлбөр хэрэгжиж байна. Эхний төсөл бол Д. Сангаа академичаар удирдуулсан судалгааны баг магни болон зэсийн феррит нэгдлүүдийн соронзон шинж чанарыг судлаад хувьсах соронзон орноор үйлчлэхэд өөрөөсөө хангалттай дулаан ялгаруулах чадамж бүхий соронзон нанобөөмийг гарган аваад байна. Энэхүү нанобөөмийн тусламжтайгаар хавдрын эсийг түлж усгах боломжтой юм. Хавдрын эс нь эрүүл эсийг бодоход илүү бага температурт денатурацид орж үхэлд хүрдэг. Хоёрдохь төсөл нь доктор Ж. Эрдэнэтогтохоор удирдуулсан судалгааны багBNCTарга буюу Дулааны нейтроноор борын изотопыг шарахад үүсэх альфа ба лити цэнэгт бөөмсийг ашиглан хорт хавдрыг эмчилдэг аргыг судлах, зарим тайлбарлагдаагүй механизмыг тайлбарлахаар ажиллаж байна. Мөн хямд төсвөөр хорт хавдрыг эмчлэх арга технологи, багаж бүтээх зорилгоор рентген туяа, нейтрон, хэт ягаан туяаны хүний бие, хавдарт нөлөөлөх нөлөөг судлах судалгааг бусад орны судлаачидтай хамтран гүйцэтгэж байна.

Хорт хавдрын түүх

Хүн төрөлхтөн үүссэн тэр цагаас л хорт хавдар бидэнтэй хамт оршсоор ирсэн. Хорт хавдрын тухай бичсэн бичээс, тэмдэглэлүүдээс үзэхэд хорт хавдрын хамгийн эртний тохиолдол нь МЭӨ 3000 аад оны үеийн эртний Египетын эмчилгээний тэмдэглэлд дурдагдсан байдаг.

Энэхүү тэмдэглэл нь эртний Египетын 2р завсрын үе буюу 16-17 дахь эзэнт гүрний үед хамаарагдах хөхний шарх, гэмтэл, үений мултрал, ургацаг, хавдар зэрэг 48 төрлийн өвчний талаар бичигдсэн бичээс бөгөөд энэхүү тэмдэглэлд хөхний хавдар болон уг хавдарт тохирох эмчилгээ олоогүй тухай бичсэн байдаг. Уг бичээсийг папирус гэх зузаан хатуу цаасан дээр бичсэн бөгөөд 1862 онд Эдвин Смит гэх хүн худалдаж авснаар Edwin smith papyrus гэж нэрших болсон. Мөн эртний Грекийн суут сэтгэгч Гипократ(МЭӨ 460-375)өөрийн бичсэн номнууддаа хэд хэдэн хавдрыг ялган ангилж тодорхойлсон байдаг. Хавдрыг анх грекээр kαπkivosбуюуkarkinos (хавч) гэж нэрлэдэг байсан нь арьсан дээр ургасан хавдрыг таслан хаяхад хавчны хайрстай төстэй харагдсан тул ийнхүү нэрлэжээ.

Сүүлд Ромын суут сэтгэгч Целсус(МЭӨ 25 – МЭ 50)латин хэлрүү хөрвүүлж өнөөгийн cancer (латинаар хавч)гэсэн нэр томьёо үүссэн бөгөөд анх удаагаа мэс заслийн аргаар эмчлэх оролдлогуудыг хийсэн. Харин грекийн философич физикч Гален(МЭ 2р зуун) мэс заслын аргийг эмчилгээнд тохиромжгүй гэж үзээд хавдартай хэсгийг байнга цэвэрлэх, ариутгах аргыг нэвтрүүлснээр дараагийн 1000 жилд уг арга өөрчлөгдөөгүй хадгалагдсаар ирсэн.

Ингээд 15-17 р зуууны үед эмч нар үхлийн шалтгааныг илрүүлэхийн тулд задлан шинжилгээ хийхийг зөвшөөрснөөр хавдрыг илүү сайн таньж мэдэх, ойлгох, эмчилгээний аргыг өөрчлөн сайжруулах боломж олдсон юм. Энэ үе хүртэл эмч нар хавдрын үүсэл гарлыг биеийн онцлогоос шалтгаалж, химийн бодисын нөлөөгөөр, хордсон учраас зэрэг өөр өөрсдийнхөөрөө тайлбарлаж байсан.

1761 онд Жон Хилл гэх физикч хамрын хавдрыг хамрын тамхинаас болж буйг баталснаар хавдар гадны нөлөөтэйгээр үүсч байгааг ойлгосон юм. Ингээд 18-р зууны үеэс английн мэс засалч Камбелл Дэ Морган(1811-1876)хавдрын судалгаанд микроскопыг ашигласнаар хавдар бусад биеийн хэсэгт үсэрхийлж байгааг 1871-1874 онд хийсэн судалгаануудаараа баталснаар хавдрын судалгаа эмчилгээ дараагийн шатандаа гарсан юм.