Г.Сайнзаяа
07 сарын 10, 2019
Cancer Research UK буюу Их Британийн Хавдар судлалын төв ходоод, бөөр, өндгөвч болон элэгний хорт хавдар үүсгэх өндөр эрсдэлтэй хүчин зүйл тамхинаас илүү таргалалт болж хувирсныг дээрх судалгаагаар тогтоосон. 2014 оны байдлаар насанд хүрэгчдийн 84 хувь нь таргалалттай байсан Англид хэдэн арван сая хүн хорт хавдар тусах эрсдэлтэй байгаа аж. Тухайлбал, 2020 он гэхэд илүүдэл жинтэй хүмүүс насанд хүрэгчдийн 91 хувийг эзэлнэ гэсэн таамаглал мэргэжилтнүүд дэвшүүлсэн билээ. Мөн хүүхдийн таргалалт “гамшгийн хэмжээ”-нд хүрсэн гэж тус улсын Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга асан Жереми Хант тодорхойлсон.
Таргалалттай хүмүүс тамхи идэвхтэй татдаг хүмүүсээс даруй хоёр дахин олон аж. Ийнхүү таргалалтаас үүдсэн хорт хавдар нэмэгдэж буйг сануулсан сурталчилгааны самбар байршуулсан ч илүүдэл жинтэй хүмүүсийг доромжиллоо гэж хүмүүс ихэд дургүй байгаа гэнэ. Харин Cancer Research UK-ийн зүгээс хүмүүсийг доромжлох гээгүй, тарган, тамхи татдаг хүмүүсийн эрсдэл өндөр байгаа гэснээс шууд хамааралтай гэсэнгүй хэмээн тайлбар тавьсан юм.
Тус байгууллагаас гаргасан судалгааг үзвэл жил бүр таргалалтаас үүдсэн 22,800 хорт хавдар бүртгэгдсэн бол тамхидалттай холбоотой 54,300 тохиолдол гарсан. Задалж үзвэл:
Их Британийн таргалалт ийнхүү үндэсний анхаарлын төвд орж, Лондон хотын дарга асан Борис Жонсон чихэрлэг хүнсний бүтээгдэхүүний татвар нэмэх саналыг дэмжээгүй. Үүний оронд иргэдээ алхаж, дугуй унаж, дасгал хөдөлгөөнөөр идэвхтэй хичээллэхийг уриалах санаачилга дэвшүүлсэн билээ.
Таргалалт, биологийн үйл ажиллагааны хоорондын холбоог баттай тогтоогоогүй. Гэхдээ таргалалтын эс илүү их даавар, өсөлтийн бодис ялгаруулснаар биеийн эсүүд ойр ойрхон хуваагддаг. Ингэснээр хавдрын эс үүсэх боломж нэмэгддэг ажээ. Мэдээж хөдөлгөөн хийхгүй бол бүх өвчний эх үүсвэр болно.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.