Х.Баттулга: АНУ-Монголын харилцааг шинэ түвшинд гаргаж, улам ойр ажиллахаа зарлана

Б.Баясгалан
07 сарын 31, 2019

Монгол Улсын Ерөнхийлөгчийн АНУ-д хийх албан ёсны айлчлал өчигдрөөс эхэлсэн. Тэрээр өчигдөр тус улсын Стратеги, олон улсын судалгааны төвд зочилж, “Монгол-АНУ-ын харилцааны төлөв байдал” сэдэвт уулзалт ярилцлагад оролцов. 

Уулзалтын эхэнд Ерөнхийлөгч Х.Баттулга "Үндэсний аюулгүй байдлын чиглэлээр судалгаа хийдэг дэлхийн тэргүүлэх судалгааны төвд зочилж, Та бүхэнтэй уулзаж байгаадаа баяртай байна.

Та бүхэнд шинэ баяртай мэдээ дуулгая. Миний АНУ-д хийж буй энэхүү айлчлалын үеэр манай хоёр улсын харилцааг “шинэ түвшин”-д гаргаж, бид улам ойр, нягт ажиллахаа маргааш /өнөөдөр/ зарлах гэж буйдаа баяртай байна. Энэ мэдээ нь ардчилал, хүний эрх, эрх чөлөө зэрэг үнэт зүйлсийг хуваалцаж маш ойр байдаг манай хоёр орны хувьд зүй ёсны ахиц гэж үзэж байна" хэмээн мэдэгдлээ.

Ерөнхийлөгчийн хэлсэн үгийг ЭНД дарж бүрэн эхээр нь уншина уу.

Холбоотой сэдвүүд

айлчлал ану монгол х.баттулга

Сэтгэгдэл бичих (7)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.