УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар сонгуулийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийг товлон зарлах болон санал авах өдрийг тогтоох асуудлыг хэлэлцлээ. 

Хуралдаанаас нөхөн сонгуулийг 2019 оны хоёрдугаар сарын 10-ны өдрөөс эхлүүлэхээр товлон зарлах, нөхөн сонгуулийн санал авах ажиллагааг 2019 оны зургаадугаар сарын 30-ны өдөр товлон тогтоолоо. Нөхөн сонгууль зардал болох 287.6 сая төгрөгийг улсын нөөц сангаас гаргах юм байна.