Америкийн доктор Тони Брайер өөрийн блог хуудаснаа 100 наслах нэгэн амархан зөвлөгөөг нийтэлсэн байна.


#1. Ногоон цай уух

Өдөрт 5-6 аяга ногоон цай уудаг хүн зүрхний шигдээс, цус харвалт зэрэг өвчлөлөөр нас барах магадлалыг багасгадаг.


#2. Нийтэч бай

Шведын их сургуулийн судалгаагаар нийтэч хүмүүс сэтгэцийн өвчлөлөөр өвдөх эрсдэл 50% буурдаг байна. Учир нь тэд стрессийн даавар бага ялгаруулдаг.


#3. Самар хэрэглэ

Самар зүрх судасны системд эерэгээр нөлөөлдөг бөгөөд энэ нь таны амьдрах хугацааг хэдэн жилээр нэмэгдүүлдэг байна.


#4. Шүдний утас хэрэглэ

Шүдний утас хэрэглэх нь амьдралын зургаан жилийн нэмэгдүүлэх боломжтой. Учир нь шүдний утас өрөвсөл үүсгэдэг шүдэн дэх бактерийг устгадаг бөгөөд зүрх болон цус харвах магадлалыг бууруулдаг.


#5. Тамхи татахаа зогсоо

Хэрэв та амьдралынхаа ихэнх хугацаанд тамхи татсан бол таны амьдрал 10 жилээр багассан байх болно. Хэрэв та 50 нас хүртэлээ тамхи татахаа зогсоовол та өөрт татсан хугацаагаа эргэн олж авах боломжтой.


#6. Шинэ технологиудыг ашигла

Шинэ технологиудыг ашиглах нь эрүүл мэндийг дэмжиж, тархины залуу эд эсийг хадгалж, бусадтай хөл нийлүүлэн алхахад тус болох болно.


#7. Залуу насандаа хүүхэдтэй болох хэрэггүй

Юта мужийн их сургуулийн судалгаагаар 40 наснаас хойш хүүхэдтэй болсон эхчүүд бусад эхчүүдтэй харьцуулахад хамаагүй удаан амьдардаг байна.


#8. Ойр ойр амралтанд явах

Судалгаагаар амрах цагаа багасгах нь зүрх судасны өвчлөлөөр өвдөх магадлалыг найм дахин нэмэгдүүлдэг байна.


#9. Хангалттай унтаж амрах

Эсүүдийг хангалттай амраахын тулд өдөрт долоогоос найман цаг унтаж амрах ёстой. Харин хангалттай унтаж амраж чадахгүй бол эсүүд өдрийн турш хэвийн ажиллаж чадахгүй.


#10. Бага зэрэг дарс

Өдөрт бага зэрэг дарс хэрэглэх нь холестирины түвшинг нэмэгдүүлж, хажуугаар нь зүрхийг хамгаалж өгдөг. Судалгаагаар бага зэрэг уудаг хүмүүс огт уудаггүй хүмүүстэй харьцуулахад нас барах магадлал 18%-иар бага байдаг байна.


#11. Инээмсэглэл

Хөнгөн ааш араншинтай, аливаа стрессийг бусдаас амар давдаг хүмүүс 100 насны ойгоо тэмдэглэх магадлал хамаагүй өндөр байдаг.