ХБНГУ-ын Весэл хотод хэт хөнгөн нисдэг тэрэг байшин мөргөж осолдсоноор 3 хүний амийг авчээ. 

Тус хотын хэвлэлийнхний мэдээлж буйгаар нисдэг тэрэг байшингийн дээврийг мөргөж, улмаар гал авалзсан байна. 

Амь үрэгсэдийн тухай тодорхой мэдээлэл байхгүй ба бага насны нэг хүүхэд хөнгөн шархтайгаар амьд үлджээ.

Осолдсон нисдэг тэргэнд 2 хүн байсан гэх таамаг байна. Цагдаагийн хэлж буйгаар онгоцонд хэдэн хүн байсан нь тодорхой ба амь үрэгдсэн 2 хүний хэн болох нь эцэслэн тогтоогдоогүй байна хэмээжээ. Харин амь үрэгдэгсдийн нэг нь 39 настай тус байранд оршин суугч бүсгүй юм. Түүний 1 настай хүүхэд нь эсэн мэнд байшингаас аврагджээ.

Тус хөлөг Марл гэх нислэгийн зурвасаас хөөрсөн аж.


Эх сурвалж: BILD