Хиймэл оюун ухаанаар (AI) зуруулсан бүтээл өнгөрсөн долоо хоногт Колорадо мужийн дүрслэх урлагийн тэмцээнд тэргүүн байр эзэлж 300 ам.долларын шагнал хүртсэн байна. Энэхүү сэдэв олны дунд маргаан өрнүүлээд байгаа юм. 

Уг уралдаанд оролцсон бусад уран бүтээлчид үүнийг эрс үгүйсгэж байгаа бөгөөд “Аллен бол зураач биш, хиймэл оюун ухаанаар л бүтээсэн тул өөрийнх нь бүтээлд тооцогдохгүй” хэмээн нийгмийн сүлжээндээ бичжээ. 

Зарим уран бүтээлчид  “Түүний уран бүтээл уралдаанд түрүүлэх нь битгий хэл, уран бүтээл гэж ч хүлээн зөвшөөрөгдөх ёсгүй.” хэмээн хатуухан шүүмжилсэн аж. 

Гэсэн хэдий ч уралдааны зохион байгуулагч нар нь шийдвэрээ өөрчлөхгүй гэдгээ мэдэгдсэн юм.Жейсон Аллен

Тэмцээний ялагч Жейсон Аллены шагнал авсан бүтээлээ Midjourney программ AI Gigapixel-тэй хослуулан бүтээсэн аж. Зураг зурдаг хиймэл оюун ухаанд суурилсан AI програмууд олон бий ч DALL-E 2, Midjourney, Stable Diffusion нь хамгийн алдартай нь юм.

Жил  ирэх тусам хиймэл оюун ухаанд суурилсан апп-ууд цахим зах зээлд хүч түрэн орж ирсээр байгаа бөгөөд ганцхан үг бичихэд л хиймэл оюун түүнийг ойлгож уран бүтээл болгон хувиргах шидтэй.

Энэ мэтээр хиймэл оюун ухаан нь цахим ертөнц дахь уран бүтээлүүдийн оюуны өмчид халдаж, өгөгдлийг боловсруулж өөрийн бүтээл шиг олон нийтэд толилуулж буй нь зураачдын эсэргүүцэлтэй тулгарсаар байна.

Орчуулсан С.Ивээл

Эх сурвалж: impakter.com