Өмнөд Солонгос хиймэл оюун ухааныг бүрэн хуульчилсан дэлхийн анхны улс боллоо

Х.Оргил
01 сарын 25, 2026

Өмнөд Солонгос улс хиймэл оюун ухааныг зохицуулах “AI Basic Act” хуулийг энэ сараас бүрэн хэрэгжүүлж эхэлснээр иж бүрэн AI хууль хүчин төгөлдөр мөрдүүлсэн дэлхийн анхны улс боллоо.

Тус хууль нь хиймэл оюун ухааныг зөвхөн технологийн салбарын асуудал бус, нийтийн аюулгүй байдал, итгэлцэлтэй шууд холбоотой засаглалын асуудал гэж үзсэнээрээ онцлог юм.

Шинэ зохицуулалтаар эрүүл мэнд, тээвэр, ус хангамж, санхүү, цөмийн аюулгүй байдал зэрэг өндөр эрсдэлтэй салбаруудад хиймэл оюун ухаан дангаараа шийдвэр гаргахыг хориглож, заавал хүний хяналттай байх шаардлага тавьжээ.

Мөн хэрэглэгчийг төөрөгдүүлэх эрсдэлтэй хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн контентуудад тод тэмдэглэгээ хийх үүргийг компаниудад хүлээлгэж байна.

Хэдийгээр хууль албан ёсоор хэрэгжиж эхэлсэн ч эрх баригчид эхний үед нь шууд хатуу шийтгэл оногдуулахгүй, алдаагаа засах, дасан зохицох хугацаа олгох уян хатан бодлого баримтална гэдгээ мэдэгджээ.

Европын Холбоо хиймэл оюун ухааны анхны зохицуулалтын хуулиа баталсан ч 2027 он хүртэл үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа бол АНУ одоогоор холбооны түвшинд иж бүрэн AI хуульгүй байна.

Эх сурвалж: Reuters, Yonhap

Холбоотой сэдвүүд

технологи хиймэл оюун ухаан

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.