ХХААХҮ-ийн сайдад Ч.Улааныг дэмжлээ

Б.Баясгалан
11 сарын 12, 2018

МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдлаа. Хуралдаанаар ЖДҮ-ийг хөгжүүлэх сантай холбоотой асуудлаар хэлэлцсэн байна.

Мөн тус асуудлаар хариуцлага хүлээж буйгаа мэдэгдэж, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын албан тушаалаас нь огцорсон  Б.Батзоригийн оронд нэр дэвшүүлэх хүмүүсийг хэлэлцсэн байна. 

Ингэснээр Удирдах зөвлөлийн гишүүдийн олонхын саналаар УИХ-ын гишүүн Ч.Улааныг тус яамны сайдад нэр дэвшүүлэхээр болжээ.

Холбоотой сэдвүүд

сайд ххаахүя ч.улаан

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.