ХХААХҮ-ийн сайдад нэр дэвшигч Ч.Улааны асуудлыг хэлэлцэж байна

Х.Оргил
01 сарын 11, 2019

УИХ-ын гишүүн Ч.Улааныг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар томилох эсэх асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэж байна.

Ж.Мөнхбат: Таныг сайд болгоно гэхээр бүгд дэмжсэн. Ерөнхий сайдыгаа ч ойлгож л байна, энэ яамыг толгойлоод явчих туршлагатай хүнийг л томилно гэж бодож яваа. Анзаараад байхад ах нар маань өөрсдөө ч сайд болох сургаар "Би болно" гээд  дайрчихдаг, ганц боломж гээд. Та 7 удаа нэр дэвшиж 6 удаа сайд болсон хүн. Одоо болно, би нэрээ татая гээд хэлчихэж болно оо доо. Залуу хүмүүс сайд болж үзэж туршлага сууг л дээ. Та чинь 65 хүрчихсэн хүн, хөдөө гадаа явна,амаргүй шүү дээ.

Ч.Улаан: Би бол Засгийн газарт орно гэж санал хэлсэн удаагүй. Ерөнхий сайдын саналд хүндэтгэлтэй хандсан. Ингээд асуудал шат шатаараа явсан. Түшиг болоод энэ салбарт ажиллаад үзье л, хичээнэ ээ.Би бүхий л нөөц боломжоо дайчлан ажиллана. 

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол: Улаан сайд энэ ажлыг хийж чадна. Улаанбаатарт махны үнэ өсөж байна. Хавар үнэ өсөж ховордож магадгүй. Энэ чиглэлд ямар ажил хийх вэ? ЖДҮ-ийн сангийн зээлийг 3 хувийн хүүтэйгээр, барьцаа хөрөнгөгүйгээр жинхэнэ эздэд нь олгох ёстой. Барьцаа хөрөнгийг төрөөс итгэл хүлээлгэж олгох санал хүргүүлсэн. Үүнийг дэмжиж өгөөсэй.

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг: ХАА-ын Сайдын ажил зүгээр нэг ажил биш. Өмнө олон удаа сайд хийж байсан гээд ажлыг шажигнуулаад байна гэж байхгүй байх. Малын хулгайтай дорвитойхон тэмцээч ээ гэсэн хүсэлт малчдаас их ирж байгаа. Энэ тал дээр таны бодол ямар байна.

Холбоотой сэдвүүд

ххаахүя ч.улаан

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.