Хлорын хий алдагдсаны улмаас 13 хүн эмнэлэгт хүргэгджээ

peak.mn
05 сарын 17, 2018

Өмнөд Солонгосын зүүн өмнөд нутгийн Улсан хотын нэгэн химийн үйлдвэрт хлорын хий алдагдсаны улмаас үйлдвэрийн 13 ажилтан хордон эмнэлэгт хүргэгдсэн тухай “Ёнхап” агентлаг мэдээллээ.
 
Энэ хэрэг орон нутгийн цагаар өнөө өглөөний 10:00 цагийн үед Улсан хотын “Hanwha Chemical” химийн үйлдвэрт болсон байна. Эмнэлэгт хүргэгдсэн хүмүүст амьсгал давчдах, хамраас нь нус гоожих, толгой эргэх зэрэг шинж тэмдэг илэрч байгаа аж.

Урьдчидсан дүгнэлтээр, нөөцийн сав руу хлорын хий дамжуулдаг хоолой хагарсны улмаас энэ осол болсон бололтой. Холбогдох албаны хүмүүс чухам яг ямар шалтгааны улмаас хлорын хий алдагдсаныг олж тогтоохоор ажиллаж байна гэж эх сурвалж мэдээлэв.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг

Холбоотой сэдвүүд

өмнөд солонгос хлорын хий

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.