Өнгөрсөн ням гарагийн өглөө Солонгосын баруун хойд нутгийн Инчеон хотын эргээс холгүй болсон эл ослоос хоёр хүн сураггүй байна. Эргийн харуулуудын хэлснээр 22 зорчигч тээж явсан дунд оврын завь өөр нэгэн завьтай орон нутгийн цагаар 06.00 цагт мөргөлджээ. 

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин эрэл хайгуул, аврах ажиллагааг өөрийн биеэр ахалж байна. Тэрбээр сураггүй байгаа хүмүүсийг аврахад бүх хүчин чадлаа зориулж, Засгийн газрын авч хэрэгжүүлж буй ажил, түүний явцыг олон нийтэд цаг тухайд нь мэдээлэхийг холбогдох хүмүүст даалгажээ. 

Ноён Мүн гурван жилийн өмнө осолдож 300 хүний мэлмийг бөхөөсөн Sewol гатлага онгоцны ослын түүх давтагдах вий гэсэн айдастай байгааг ажиглагчид хэлэв. Тухайн үед Ерөнхийлөгч асан Пак Гын Хегийн Засгийн газар ард түмэнд мэдээлэл өгөөгүй хойшлуулснаасаа болж огцорсон билээ.