ХНХ-ын сайд Д.Сарангэрэл “Халамжаас-Хөдөлмөрт” хэлэлцүүлгийн үеэр ядуурлын түвшнээс доогуур айл өрхийг “улны айлууд” гэсэн нь олны бухимдлыг төрүүлсэн. Өнөө өглөө Д.Сарангэрэл сайд албан ёсны мэдэгдэл хийж "Орчуулгын үгийг шууд ашигласан нь алдаа боллоо. Олон хүн гомдоосон бол уучлал хүсье." гэсэн юм.

Энэ үйл явдалтай холбогдуулан түүнийг огцруулах хөдөлгөөн Төрийн ордны гадаа өрнөж эхэллээ.

Иргэдийн зүгээс ХНХ-ын сайд Д.Сарангэрэлийг огцруулахгүй бол Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцрох ёстой гэсэн шаардлагыг тавиад байна.