Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас  зарласан “Иргэн бүр эрсдэлгүй орчин” сарын аяныг зарлаад байгаа. Аяны  хүрээнд “Хог бүр баялаг” сэдэвт хог хаягдлаар хийсэн бүтээлийн уралдааныг  нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулийн 10-14 насны сурагчдын дунд зохион байгуулахаар болсныг  Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас мэдээлж байна.

Хог хаягдал ашиглан бүтээсэн бүтээлийг  аравдугаар сарын 23-ны өдрийг хүртэл хүлээн авах  юм байна. Шалгарсан сурагчдын шагналыг аравдугаар  сарын 25-ны өдөр гардуулах гэнэ.