Өмнөд Солонгосын бүдүүлэг фенүүд тамирчидаа өндөг шидэн угтан авчээ


07 сарын 04, 2018

Өмнөд Солонгосын бүдүүлэг фенүүд Дэлхийн аваргад оролцсон хөл бөмбөгийн тамирчидаа өндөг шидэн угтан авчээ. 

ДАШТ-ийг орхисны дараа гэртээ буцаж ирсэн Өмнөд Солонгосын хөлбөмбөгийн багийг фенүүд нь тэдэн рүү өндөг шидэн тааламжгүй угтан  авлаа. Тэмцээнийг дахин үргэлжлүүлэх боломжгүй болсон учраас ОХУ-ыг орхиход хүрсэн ч , Сон Хю Мин болон түүний багийн хамт олон Германы багтай амжилттай тоглон сэтгэл өндөр байсан юм. 

Английн Tottenham Hotspur багт тоглож байсан Сон Хю Мин өндгөнд бараг оногдох шахжээ. Тэгсэн хэдий ч тэд тайзыг орхиогүй байна. Тэрээр фенүүддээ хандан “ Өнөөдөр та бүхнийг хүрэлцэн ирсэнд талархаж байна.Та бүхэнд knockout хүртэл тоглоно гэж амласан амлалтандаа хүрч чадаагүй ч бид Германтай тоглон хожсон хожлоос итгэл найдвар олж харсан гэдэгт итгэж байна. Гэхдээ  бид энэ амжилтдаа бардахгүй, цаашид улам их хөдөлмөрлөх болно” гэжээ.


Холбоотой сэдвүүд

fifa2018 хойдсолонгос

Сэтгэгдэл бичих (1)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.