ВАШИНГТОН. /TASS/. АНУ-ын Холбооны эрх баригчид цаазын ялыг сэргээхээр төлөвлөж байна. Ирэх 12 дугаар сарын 9-нөөс эхлэн хүн амины хэрэг үйлдсэн 5 хүнд цаазын ялыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаагаа АНУ-ын Хууль Зүйн яам өнгөрсөн пүрэв гарагт мэдэгдсэн байна.

Цаазын ялыг гүйцэтгэх тухай нэмэлтийг холбооны тогтоолд оруулах зааврыг АНУ-ын Ерөнхий прокурор Уильям Барр Холбооны хорих ангийн товчоонд өгчээ. Холбооны Засгийн газар хамгийн аймшигт хэргүүдийг үйлдсэн хүмүүсийг хариуцлагад татаж, цаазын ялыг 20 жилийн дараа анх удаа сэргээж байгаа нь энэ аж. 

Холбооны төвшинд цаазын ял оноох явдал 20 жилийн завсарлага авч байсан хэдий ч АНУ-д муж улсуудын эрх баригчдын түвшинд цаазын ялыг гүйцэтгэдэг байсан юм. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг