Амттай хөтөлбөртэй "Хоолны фестиваль" болно

Б.Баясгалан
08 сарын 25, 2018

“UB Food Festival” арга хэмжээг 6 дах жилдээ энэ сарын 24-26-ны өдрүүдэд Үндэсний соёл амралтын хүрээлэнд зохион байгуулж байна.

Өчигдөр нээлтээ хийсэн тус арга хэмжээний хоёр дах өдөр буюу өнөөдөр нийслэлийн нэрийн “Улаанбаатар шөл” болон “Улаанбаатар хуурга” шалгаруулах анхдугаар тэмцээнийг зохион байгуулна.

Тус арга хэмжээний үеэр аж ахуйн нэгжүүд хамгийн чанартай, амтлаг нэрийн бүтээгдэхүүн, олон улс үндэстний хоол, зууш амттаныг багасгасан хэмжээтэйгээр бэлтгэж, хямд үнээр иргэдэд үйлчилнэ. Мөн гудамжны шилдэг хоолтой газар, шилдэг тогооч нарыг шалгаруулахаас гадна хүрэлцэн ирсэн зочид, үзэгчид дунд “Хэн хамгийн олон хотдог, бургер идэх вэ?”, “Аавтайгаа хамт”, Зайрмагны баяр, Айрагны баяр зэрэг уралдаан, хөгжөөнт тоглоом, урлаг соёлын хөтөлбөрүүд, хоол урлалын сонирхолтой үзүүлбэрүүд зохиогдоно.

Нийслэлчүүд иргэд та бүхнийг энэ амралтын өдрүүдэд Үндэсний соёл амралтын хүрээлэнд хүрэлцэн ирж амтат хоол зооглон амралт, чөлөөт цагаа хөгжилтэй дурсамжаар дүүрэн өнгөрүүлэхийг урьж байна гэж нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээлэв.

Холбоотой сэдвүүд

хоол ub food festival”

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.