Нэгэн эмэгтэй нуруу нь гэмтсэнд “амттай хоол хийдэг” нөхрөө буруутгажээ

Э.Мөнхтуяа
03 сарын 14, 2019

Хятадын нэгэн эмэгтэй хэт их жин нэмснээс нуруунд нь суулт өгч, гэмтжээ. Түүний ийнхүү жин нэмэх болсон нь нөхрөөс болсон хэмээн буруушаасан бөгөөд нөхөр нь хоолыг “хэт амттай” хийдэг хэмээн гомдолложээ.

20 гаруй настай нэрээ нууцалсан бүсгүй одоо эмнэлэгт эмчлүүлж байгаа тухай Pear video мэдээлсэн байна. Тус бүсгүй орон нутгийн хэвлэл мэдээлэлийнхэнд ярилцлага өгөхдөө “Нөхөр маань хоол хийхдээ маш сайн. Сүүлийн хоёр жилд зөвхөн махан төрлийн хоол хийсэн. Би гэрлэхээсээ өмнө 60-65 кг жинтэй байсан бол одоо 100 кг жинтэй болсон. Хоёр жилийн хугацаанд би бараг 40 кг жин нэмсэн” хэмээн ярьжээ. 

Жингийн илүүдэл болон удаан хугацаанд суудаг ажил эрхэлдэгээс алхахад хүндрэлтэй болж, хөл нь өвдөх болсон байна. 

Энэ талаараа тэрээр “Би нуруугаа эгцлэх боломжгүй. Гурав дөрөв алхаад л амрах хэрэгтэй болсон. Жин хасахын тулд чармайлт гаргасан ч нөхөр минь амттай хоол хийдэг нь саад болсон. Би нөхөртөө жингээ хасах хэрэгтэй талаар гомдоллох тутамд, улам амттай хоол хийдэг” хэмээн бүсгүй гомдолложээ.

Холбоотой сэдвүүд

нөхөр хоол

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.