Лиз Хасламын хувьд аз жаргал гэдэг бол тусламж хэрэгтэй байгаа нохойд тусалж, харж халамжлах гэнэ. Энэ бүхний хариуд тэр нохдоос талархал, хайрыг хүлээж авдаг ба ямар ч эргэлзээгүйгээр тэдэнд өнгөрсөн амьдралаа зориулахаар шийджээ. 

Лизийн амьдралдаа хийсэн хэцүү сонголтын талаарх сонирхолтой түүхийг та бүхэнд хуваалцаж байна. 

Тэрээр 16 настай байхтай нөхөр Майктай учирч, хайр сэтгэлтэй болсон байна. Тэд ахлах сургуулиа төгссөний дараа гэрлэжээ. Хуримаа хийснээс хойш эцэг эхийнхээ гэрээс нүүн, Майктай хөдөө тосгонд томоохон цэцэрлэгийн дэргэдэх 2 унтлагын өрөөтэй байшинд амьдрах болов. Хосууд Олли гэх хүүтэй бөгөөд 25 гаруй жил хамт амьдарсаны эцэст нэгэн бэрхшээлтэй тулгарсан ба туулж гарах гарцгүй болжээ.

Нэгэн өдөр, тэвчээр нь хязгаартаа тулсан нөхөр нь Лизээс хүнд сонголт хийхийг тулгажээ. Түүний нөхөр нь “намайг эсвэл нохойнуудаа сонго” гэсэн байна. Энэ мөчөөс хойш тэрээр нөхрөө дахин хараагүй аж. Энэ бүхний цаадах шалтгаан юу байв?

Тэднийг хөдөө тосгонд нүүж ирэхэд, тэдэнд шинэ бизнес эхлүүлэх хангалттай зай байсан бөгөөд түүний халааснаас илүү зүрх сэтгэлийг нь дүүргэх санаа төржээ. Тэрбээр “Bullies for Beds” нэртэй сан байгуулж, тусламж хэрэгтэй нохдод хоргодох байр байгуулсан байна. Нохдын эмнэлгийн асуудал мөн зан суртахууны байдлаас үүдэн тэдний гэр бүл шинэ байршилд нүүх боломжгүй болсноос гадна, гэр бүлийн харилцаа нь нохой тойрсон асуудлуудаар эргэлдэх болов. 

Лизийн нохойг хайрлах хайр нь Майкийг гайхшруулсан байна. Гэсэн хэдий ч Майк түүнтэй гэрлэхдээ л нохойнд ямар их хайртай болохыг нь мэддэг байсан аж. Лизийн ээж террьер нохойтой байсан бол аав нь амьтаны тэжээл бэлтгэдэг компани эзэмшдэг байжээ. Тэрээр нөхрөө энэ бүхнийг мэддэг хэрнээ ийм сонголт хийлгэх болсонд нь ихэд эгдүүцсэн ба түүнд өөр сонголт байгаагүй талаар тайлбарлажээ. 

Лиз 30 гаруй нохойг асарч халамжлан, өдрийн 18 цагийг тэдэнд зориулдаг ба үүнээс гадна эмнэлгийн зардалд хэдэн зуугаар нь зарцуулдаг ажээ.