НИТХ өнөөдөр ээлжит бусаар хуралдаж, Нийслэлийн Засаг дарга С.Батболдыг огцруулах эсэхийг эцэслэн шийдвэрлэнэ.

Тус асуудлаар өнгөрсөн баасан гарагийн 09.00 цагт хэлэлцэх байсан ч төлөөлөгчдийн ирц бүрдээгүйн улмаас үдээс хойш хэлэлцэхээр болгож хойшлуулсан. Харин үдээс хойшхи хуралдаанаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хотын даргыг огцруулах санал ирүүлсэн тул өөрөө НИТХ-ын хуралдаанд  ирж, танилцуулга хийх ёстой хэмээн АН-ын бүлэг үзэж өнөөдрийг хүртэл завсарлага аваад буй юм.

Хотын даргыг огцруулах эсэхийг хэлэлцэх өнөөдрийн хуралдаан 14.00 цагт эхлэх бөгөөд Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцоно.