Нийслэлийн Засаг дарга С.Батболдыг огцруулах эсэхийг эцэслэх НИТХ-ын ээлжит бус хуралдаан дөнгөж сая эхэлсэн ч АН-ын бүлгийн хүсэлтээр дахин 7 хоногоор хойшлууллаа.

Тус асуудлыг өнгөрсөн баасан гарагт хэлэлцэх байсан ч Хотын даргыг огцруулах санал гаргасан Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрөө НИТХ-ын хуралдаанд оролцох ёстой гэж АН-ын бүлэг завсарлага авснаар өнөөдрийг хүртэл хойшлоод байсан юм.

Өнөөдрийн хуралдаанд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн Ерөнхий сайдын өмнөөс тайлбар хийхээр ирсэн юм. Нийслэлийн ИТХ дахь Ардчилсан намын бүлгийнхэн эсэргүүцэж, Ерөнхий сайдыг хуралд биечлэн оролцох хүртэл завсарлага авах санал дахин гаргав. Улмаар нийслэлийн ИТХ-ын ээлжит бус V хуралдааныг долоо хоногийн дараа үргэлжлүүлэхээр тогтлоо.

Ингэснээр өнөөдөр дахин хойшлогдож байна.