Хотын даргын захирамжаар Захиргааны байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд шилжлээ

Б.Баясгалан
04 сарын 09, 2019

Улаанбаатар хотноо энэ сарын 24-26-ны өдрүүдэд Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль зохион байгуулагдана. 

Уг сургууль болохтой холбогдуулж нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудыг өчигдрөөс эхлэн энэ сарын 26-ны 09.00 цаг хүртэлх хугацаанд “Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдал”-ын зэрэгт шилжүүлэх захирамжийг Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан гаргалаа. 

Захирамжийн хүрээнд нутгийн захиргааны байгууллагууд ажлын тусгай горимоор ажиллаж бэлтгэл бэлэн байдлаа хангаж, холбоо барих боломжоо бүрдүүлэн ажиллахыг холбогдох дарга нарт үүрэг болгосон байна.Нийслэлийн Засаг даргын захирамжийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.