Өмнөговь аймагт хоёр дахь гэрэлт гудамжийг байгууллаа. Өмнөговь аймгийн ерөнхий боловсролын сургуулийг 1998 онд дүүргэсэн төгсөгчдийн "Их говийн тэнгэрлэг залуус-98" холбооны гишүүд ийнхүү гэрэлт гудамжийг Даланзадгаддаа байгуулсан байна.

Өмнөговь аймгийн төв  Даланзадгад хотын соёл, өнгө үзэмжийг сайжруулж төв саадны зүүн хэсгийн нийт 200 метр хайсан хашааг будаж, засварлан сандал сүүдрэвч хийж, иргэд салхилан тухлах ая тухтай орчныг бүрдүүлсэн "Гэрэлт гудамж" байгуулжээ. Мөн тус саадны ус хүрэлцэхгүй, гэрэл цахилгаан байхгүй хэсгүүдийг засаж, ус цахилгааны асуудлыг шийдсэн байна. Тэд энэ жил төгсөлтийнхөө 20 жилийн ойг угтан ийнхүү бүтээн байгуулалтанд гар бие оролцож байгаа аж.

Өмнөговь аймаг ийнхүү хоёр гэрэлт гумдамжтай боллоо. Өмнөх гэрэлт гудамжийг "Өглөөний клуб"-ын залуус бүтээн байгуулсан юм.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг