Кубын Төрийн зөвлөлийн дарга бөгөөд Сайд нарын Зөвлөлийн дарга Мигель Диас-Канель тус улсад албан ёсны айлчлал хийж буй Францын гадаад хэргийн сайд Жан-Ив Ле Дрианыг бямба гарагт хүлээн авч уулзсан тухай Пренса Латина агентлаг мэдээлэв.
 
Хоёр улсын харилцаа сайн байгааг уулзалтын үеэр хоёр тал тэмдэглээд, улс төрийн яриа хэлэлцээг өндөр түвшинд хийж байх бодолтой байгаагаа илэрхийлжээ. Худалдаа-эдийн засгийн харилцаа хөгжиж, Кубын эдийн засгийн олон салбарт, ялангуяа эрчим хүч, тээврийн салбарт Францын компаниудын гүйцэтгэж үүрэг өсөн нэмэгдэж буйд сэтгэл хангалуун байгаагаа талууд онцолсон байна.
 
Өмнө нь Францын гадаад хэргийн сайд Кубын гадаад хэргийн сайд Бруно Родригестэй яриа хэлэлцээ хийсэн байна.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг