Гадаадын иргэн харьяатын газар зөвшөөрөл аван үйл ажиллагаа явуулж байсан Америкийн Нэгдсэн Улсад төвтэй “Жи Эс Эм” /GSM/ төрийн бус байгууллагын төлөөлөгчийн газрын зөвшөөрлийг цуцалжээ.

Тус ТББ нь олгогдсон зөвшөөрлийн дагуу зорилгодоо нийцсэн үйл ажиллагаа явуулаагүй, христийн шашныг нийтэд сурталчилж, санхүүжүүлсэн ажээ. Тиймээс Гадаадын иргэн, харьяатын газрын даргын 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн А/57 тушаалаар үйл ажилллагаа эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болгосон байна.