Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг ХУД-ийн Нэгдсэн Эмнэлэгт дэмжлэг үзүүлж, хамтран ажиллана

Эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн бодлогоор төв эмнэлгүүдийн төвлөрлийг бууруулах зорилгоор дүүргийн эмнэлэгт мэдрэлийн мэс засал, ерөнхий мэс заслын төрөлжсөн мэргэшлийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүҮлэх, эмч, эмнэлгийн мэргэжилтний чадавхыг сайжруулахад анхаарч байгаа билээ. Энэ хүрээнд Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг, Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг дэмжлэг үзүүлэхээр болж, гурван жилийн хугацаанд “Хамтран ажиллах санамж бичиг” байгууллаа.

Цаашид оношилгоо, эмчилгээний дэвшилтэт техник технологийг дүүргийн нэгдсэн эмнэлэгт нутагшуулах, түүний хэрэглээг эрчимжүүлж, үр ашгийг тогтмолжуулах замаар иргэдэд оршин байгаа газар нутагтаа бүрэн оношлогдох, тусламж үйлчилгээ авах боломжийг бүрдүүлэхэд бүхий л зорилтот үйл ажиллагаануудыг хамтран хэрэгжүүлж ажиллах юм байна.

Мөн Хан-Уул дүүрэгт эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх өндөр үр дүнтэй тогтолцоог зохион байгуулахад харилцан туршлага солилцож суралцах, дүүргийн эмнэлгийн төрөлжсөн мэргэшлийн чиглэлийн эмч, эмнэлгийн мэргэжилтнийг ажлын байран дээр нь сургаж дадлагажуулах, нэн шаардлагатай мэргэшсэн хүний нөөцийн залгамж халааг бэлтгэх, бүс нутгийн хүн амын өвчлөлийн талаарх тандалт судалгааны мэдээллийг хамтран хуваалцах замаар хүн амын дунд зонхилон тохиолдож байгаа өвчлөл, түүний хүндрэл, нас баралтыг бууруулахад нягт хамтран ажиллахаар болсноо илэрхийлсэн юм.


Эх сурвалж: УГТЭ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.