Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын уран зохиолч, СГЗ Бавуугийн Лхагвасүрэнгийн зохиол, УДЭТ-ийн найруулагч, Урлагийн гавъяат зүтгэлтэн Ч.Найдандоржийн найруулга "Тамгагүй төр" жүжгийг Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид дахин толилуулахаар болжээ.

Тус жүжгийн 4 дүгээр сарын 21-нд 18.00 цагаас ганцхан удаа тоглох аж.

 "Тамгагүй төр" жүжгийн

  • Ерөнхий найруулагч Ч.Найдандорж /УГЗ/
  • Ерөнхий зураач Т.Ганхуяг /СТА/
  • Хөгжмийн зохиолч Х.Булган нар тус тус ажиллажээ.

Жүжгийн дүрүүдэд:

  • Арчуг хаан: Б.Жаргалсайхан /МУГЖ/
  • Эгэрэг өрлөг: П.Цэрэндагва /АЖ/
  • Цэцэр хатан: Б.Нармандах /СТА/
  • Гүргэл хатан: М.Тогтохжаргал /СТА/ нар тоглоно.

Тасалбарын үнэ суудлын зэрэглэлээс хамаарч 10,000, 15,000, 20,000, 25,000 төгрөг.