Монгол Улсын хөдөлмөрийн баатар, ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн зохиол “Тамгагүй төр” жүжиг “The Mongol Khan” нэрээр Лондон хотын “Coliseum” театрын тайзнаа амилах гэж байна. Ингэхдээ тоглолтын тасалбараа Өвөр Монгол үзэгчдэд 20 хувийн хөнгөлөлттэй үнээр худалдахаар болжээ.


Эргэн сануулахад “Тамгагүй төр” жүжиг өнгөрсөн сард Хөх хотод тоглогдох байсан ч Хятадын эрх баригчдын эсэргүүцэлтэй тулгарч тоглолтоо цуцалсан билээ. Тиймээс Лондонд байгаа Өвөр Монгол үзэгчдэдээ ийнхүү хөнгөлөлт үзүүлэхээр шийдсэн байна.

“Монгол улс 2000 жилийн өмнө төрт улстай байсан юм шүү” гэдгийг дэлхийд тамгалах зорилго өвөртлөн яваа тус жүжиг энэ сарын 17-ноос эхлэн хоёр долоо хоногийн турш тоглогдох юм. Одоогоор эхний өдрийн тасалбар зарагдаж дуусжээ.