Б.Баясгалан
05 сарын 05, 2021
Засгийн газраас баталсан “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-нд “Хөдөө аж ахуйг дэмжих” 500 тэрбум төгрөгийн зээл багтсан.
Уг зээл нь хаврын тариалалтад 100 тэрбум, ноолуур бэлтгэлд 200 тэрбум, малчдыг дэмжих 200 тэрбум гэсэн үндсэн ангилалтай бөгөөд арилжааны банкуудын эх үүсвэрт тулгуурлан жилийн 3 хувийн хүүтэй олгох юм.
ХХААХҮЯ-наас зээлийн хүүгийн дэмжлэгийн санхүүжилтийн гэрээг Монгол банк, Сангийн яамтай, санхүүжилтийн ерөнхий гэрээг Төрийн, Хаан, Худалдаа хөгжлийн, Голомт, Капитрон, Хас банктай байгуулан хамтран ажиллаж байна. Аж ахуйн нэгжүүд дээрх арилжааны банкуудаар дамжуулан зээл авах боломжтой. Хөл хорионы дэглэм тогтоосонтой холбогдуулан зээлдэгчдийн хүсэлтийг цахимаар хүлээн авч байна.
1. Ноолуур бэлтгэлийн зээл
Зориулалт: Бизнесийн үйл ажиллагаагаа тогтвортой явуулахад шаардлагатай, ноолуур самнах болон түүнээс дээш дамжлага бүхий аж ахуйн нэгжид түүхий ноолуур худалдан авахад зориулан шинээр зээл олгох, уг зориулалтаар авсан зээлийг дахин санхүүжүүлэх;
Зээл олгох хугацаа: 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг дуустал
Тус зээлийг авахад тавигдах шаардлага
2. Хаврын тариалалтын зээл
Зориулалт: Бизнесийн үйл ажиллагаагаа тогтвортой явуулахад шаардлагатай эргэлтийн хөрөнгийг бүрдүүлэх, банкнаас ижил зориулалтаар авсан зээлийг дахин санхүүжүүлэх;
Зээл олгох хугацаа: 2021 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг дуустал
Хаврын тариалалтын зээл авахад дараах шаардлагыг хангасан байна.
3. Малчдыг дэмжих зээл
Зориулалт: Малчин, мал бүхий этгээдэд хэрэглээний зээлээс бусад банкны ижил төрлийн (малчны) зээлийн бүтээгдэхүүний нөхцөлөөр олгох;
Зээлийн хэмжээ: 50 сая төгрөг хүртэл
Зээл олгох хугацаа: 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал
Зээлийн хугацаа: 3 жил хүртэл
Үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа: 12 сараас хэтрэхгүй
Малчдыг дэмжих зээлд хамрагдах малчин, мал бүхий этгээд дараах шаардлагыг хангасан байна.
Эх сурвалж: ХХААХҮЯ
зээл ххаахүя хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих 500 тэрбум төгрөг
Сэтгэгдэл бичих (1)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [197.211.52.74] ・ 2026.02.09 Хариулах
Сайн байцгаана уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхий нийтэд хуваалцахыг хүсч байна.\nБи Монголын Оюутолгой хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би хандивлагч болсон. Би 1 бөөрөө эмнэлэгт донороор өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас би 1 бөөрөө мөнгөөр өгсөн. Бөөрөө өгсний дараа би маш эрүүл хэвээр байна. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар бөөрөнд 780 мянган ам.доллар өгсөн. DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Одоо би 780 мянган доллараар орон сууц, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуу