Үндэсний их баяр наадмын энэ өдрүүдэд цагдаагийн байгууллагын алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худагт хэв журмын хамгаалалт болон авто, явган, морьт эргүүлд үүрэг гүйцэтгэн наадамчин олны аюулгүй байдлыг ханган гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлж байгаа юм.

Тэгвэл хамгийн их хүн цугладаг газрын нэг болох Хүй долоон худаг орчмоос цагдаагийн байгууллагад сэжигтэй болон бүртгэлтэй 30 гаруй этгээдийг урьдчилан илрүүлсэн байна. Гэвч одоогоор 3 хоногийн хугацаанд халаасны хулгайн гэмт хэрэг бүртгэгдээгүй. ‬‪Дэгтэй журамтай сайхан наадам болж байна гэж ЦЕГ-аас мэдээллээ.