“Даншиг наадам-Хүрээ цам 2018" шашин, соёлын наадам өнөөдөр Хүй долоон худагийн зүлэг ногоон дэвжээнээ эхэллээ


Наадмын хүрээнд өнөөдөр Монгол түмнийг ивээгч, эв нэгдэл хүч чадлын бэлгэдэл “Очирваань” бурханы дүрийг залж тахих юм. Энэхүү шүтээнийг Монгол орныг даасан их "Ядам" бурхан хэмээдэг бөгөөд шүтээнийг Монголчуудын буян хишиг, цог хийморийг дэлгэрүүлэн бадраан дааж явдаг хэмээн бурханы шашинд үздэг байна. Мөн лам нарын дунд ном хаялцах, мэтгэлцэх, балин тосон урлалын тэмцээн болохоос гадна хүчид бөхийн барилдаан эхэлнэ.

Даншиг наадам-Хүрээ цамын ёслолын арга хэмжээний үеэр нийтийн тээврийн автобус Хүй долоо худаг руу үйлчлэх юм байна.            

Тодруулбал, наймдугаар сарын 04-ний өдрийн өглөө 09:00 цагаас эхлэн Таван шарын автобусны буудлаас Хүй долоон худаг чиглэлд 20-30 минутын зайтай автобуснууд явах бол 05-ны өдөр 08:00-цагаас эхлэн тус тус явна. Харин 21:18 минутад сүүлийн автобус Хүй долоон худгаас Таван шар чиглэлд явах аж.