"Чингис хаан" олон улсын нисэх буудал руу нийтийн тээврийн автобус өнөөдрөөс /2022.06.24/ явж эхэллээ.

Иргэдэд нийтийн тээврийн үйлчилгээг хүргэх зорилгоор "Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал-“Драгон” авто вокзал-5 шар”, "Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал-Улсын их дэлгүүр- 120 мянгат” гэсэн хоёр чиглэлд үйлчилгээ үзүүлэх юм.

Үйлчилгээний цагийн хуваарийг нислэгийн хуваарьтай уялдуулан боловсруулсан бөгөөд онгоц хөөрөхөөс 3-4 цагийн өмнө Улаанбаатараас хөдлөх аж.

Цагийн хуваарь:

  • Баруун дөрвөн зам- 6:20, 07:20, 12:20, 13:20, 18:20, 19:20
  • Чингис хаан олон улсын нисэх буудал- 09:00, 10:00, 15:00, 16:00, 21:00, 22:00
  • Драгон- 06:20, 12:20, 18:20

Автобусаар том хүн 20 мянга, хүүхэд 7 мянган төгрөгийн төлбөр төлж үйлчлүүлэх юм байна.