Та хүүхдээ уйлагнаад байвал гар утас юм уу Ipad өгч тайвшруулдаг уу? Тэгвэл 4 болон түүнээс дээш цаг тоглодог 3-5 насны хүүхдүүд үүнээс болж  өсөлт хөгжил нь удаашрах эрсдэлтэй байдаг ажээ. Мөн харилцааны асуудал болж төлөвших өндөр магадлалтай.Тиймээс эмч, мэргэжилтнүүд эцэг эхчүүдэд хүүхдээ 12 нас хүрэхээс өмнө гар утас болон бусад төстэй төхөөрөмжүүдээс хол байлгахыг уриалдаг.

Гар утсаар тоглуулахгүй байх 10 шалтгаан

1. Гар утасны нөлөө нь 0-2 насны хүүхдийн тархины тогтмол хөгжилд сөргөөр нөлөөлдөг.
2  Гар утсаар тоглох нь хөдөлгөөнийг хязгаарлаж биеийн хөгжлийг удаашруулах талтай
3. Телевиз компьютер нь хүүхдийг илүүдэл жинтэй болгодог.
4. Унтахаасаа өмнө телевиз, компьютер үздэг хүүхдүүд нойрны дутагдалд ордог.
5. Хэт их технологийн хэрэглээ нь хоолны дуршил, ааш авирт сөргөөр нөлөөлдөг.
6. Тоглоом, кинон дээр гардаг хүчирхийлэл нь хүүхдийг ууртай уцаартай болгож сэтгэл зүйн хувьд тогтворгүй болгодог
7. Хэт их бичлэг, тоглоом, хүүхэлдэй үзэх нь хүүхдийн ой санамж, төвлөрөх чадварыг бууруулдаг.
8. 8- 18 насны хүүхдүүдийн 10  хувь нь технологийн төрөл бүрийн хэрэглээнд хүчтэй донтдог.
9. Электрон төхөөрөмжөөс ялгарч буй цацрагт тогтмол хордох
10. Технологийн тусламжтай хүмүүжсэн, суралцсан хүүхдүүдийн мэдлэг тогтворгүй.