Эцэг эхчүүд, эмээ өвөө нар цэцэрлэгт хүүхдээ хүргэж өгөхдөө

- иштэй чихэр

- үрэл

- чипс

- бохь...гэх мэт илүү зүйлс өгч оруулдаг. Энэ бол маш буруу зуршлын эхлэл юм.

Та цэцэрлэгт нь хүргэх нэг жилийн турш 180 хоног өглөө бүр хүүхдээ амттангаар хуурах шаардлага гарна. Энэ хугацаа 2-6 нас хүртэл тасралтгүй үргэлжлэнэ. Сургуульд орсон ч энэ хандлага өөрчлөгдөхгүй.

Иштэй чихэр хүлхээд ангидаа ороод ирсэн хүүхдийг хараад үе тэнгийн бусад хүүхдүүд горьдоно, барьцна, булаацалдана.
Бусад хүүхдийн аав, ээж иштэй чихэр авах мөнгөгүйдээ хүүхдээ хоосон оруулсан юм биш. Багшийг, ангийн бусад хүүхдийг хүндэлж байгаа гэр бүлийн соёл гэдгийг санах хэрэгтэй. Ялихгүй юм шиг хэрнээ энэ соёл удам дамжин өвлөгддөг шүү!