Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн хугацааг өнөөдрөөс үргэлжлүүлэн 14 хоног сунгасан. Үүнтэй холбоотойгоор Улсын онцгой комиссын өчигдрийн хуралдаанаар дараах шийдвэрүүдийг гаргажээ.

- Нөөцийн махыг нийслэлийн хэмжээнд 15 цэгээр борлуулж эхлээд байсан бол өнөөдрөөс 237 дэлгүүрээр буюу нэг хороонд 1-2 дэлгүүр байхаар тооцон борлуулж эхэлнэ.  

- Өнөөдрийн байдлаар 242 мянган хүнд 4.8 тэрбум төгрөгийн хүнсний талон /том хүнд 32 мянга, хүүхэд 8,000/ олгоод байна. 

- Халамжийн мөнгийг иргэдийн данс руу нь шилжүүлсэн.

- Хүүхдийн 100 мянган төгрөгийг өнөөдрөөс данс руу нь шилжүүлж эхэлнэ. 

Коронавирусийн цар тахлын үед эдийн засгийг дэмжих, иргэдийн амьжиргаанд дэмжлэг үзүүлэх арга хэмжээний хүрээнд сар бүр хүүхдэд олгодог 20.000 төгрөгийн тэтгэмжийг энэ оны 04 дүгээр сараас 100.000 төгрөг болгон нэмэгдүүлэн олгож буй.