Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Монгол хүүхдүүд 2025” нэгдсэн арга хэмжээг Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулна.
Баярын арга хэмжээний үеэр 08:00-19:00 цагийн хооронд дараах гудамж замыг хаана. Тодруулбал,
- Монголын хүүхдийн ордны уулзвараас Шангри-ла төв хүртэл (Гэндэнгийн гудамж)
- Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн уулзвараас Централ тауэрын урд уулзвар хүртэл (Их сургуулийн гудамж)
- Чингис хаан музейн уулзвараас Төв шуудангийн уулзвар хүртэл (Чингисийн гудамж)
- Ус, цаг уурын хүрээлэнгээс Төрийн ордны баруун талын уулзвар хүртэл (Жуулчдын гудамж)
- “Галлериа” худалдааны төвөөс Спортын төв ордон хүртэл (Амарын гудамж) зам хаах юм.

Мөн тус арга хэмжээний үеэр “Хүүхдийн ертөнц” парад, үлгэрийн баатруудын “Magic Dream” парад болно. Үүнтэй холбоотойгоор зарим гудамж замын хөдөлгөөнийг түр хязгаарлахаар болжээ. Тодруулбал,
- “Хүүхдийн ертөнц” парад: 10:00-12:00 цагийн хооронд Монголын хүүхдийн ордноос Сүхбаатарын талбайг нар зөв тойроод эхэлсэн цэг хүртэл;
- “Magic Dream” парад:
- Нэгдүгээр тойрог: 10:30-12:00 цагийн хооронд “Наадам центр” худалдаа, үйлчилгээний төвөөс Сүхбаатарын талбай хүртэл;
- Хоёрдугаар тойрог: 13:00-14:30 цагийн хооронд Сүхбаатарын талбайн баруун урд талаас зүүн урд тал хүртэл явна.


Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.