Нярай хүүхдийн хувцас сар өмсөөд л жижигдэж эхэлдэг. Дахиад л шинэ хувцасны эрэлд гарч, мөнгө үрэх нь эцэг эхчүүдийн хүлээсэн эрхэм үүрэг билээ. Гэвч хэдхэн удаа өмссөн тэр олон хувцасыг яах ёстой вэ, зарим нь ах дүүс найз нөхдийнхөө хүүхдэд өгдөг ч тийм ч түгээмэл биш. Ингээд л шүүгээний буланд хэвтэх хувцасны тоо нэмэгдэнэ.

Эсвэл хаягдаснаар дэлхийн байгаль орчин эко систем эвдэгдэж байна. Хувцас хийхэд ордог материал тэр дундаа нийлэг эд эх дэлхийн хөрсөнд шингэх гэж хэдэн зуун жилийг элээдэг.

Үүнийг олж харсан Дани гэр бүл Vigga  хэмээх хүүхдийн хувцас түрээслэх бизнесийг бий болгожээ. Энэ нь нэг талаасаа хог хаягдлыг багасгаад зогсохгүй залуу гэр бүлийн санхүүд ч эерэг бизнес аж.

Ингэснээр сард хэдхэн доллар төлснөөр 16 төрлийн органик материалтай цүнх дүүрэн хувцасыг хүлээн авдаг гэнэ. Хувцасны бизнесийг өөрчилсөн энэхүү санаачилга минималистуудад хамгийн их таалагдсан бөгөөд хэрэглээ нь өсөх хандлагатай гэжээ.

Сонирхуулахад жилд 15 сая тонн хувцас хаягддаг бөгөөд энэ нь хуванцараас ч дутахгүй асуудал дагуулж байна.