Дижитал минимализм гэдэг нь бидний амьдрал дахь технологийн эзлэх байр сууринд ерөнхий минималист философийг суулгаж өгөхөд оршино. 

Үүнийг Дижитал минимализм номын зохиолч Кал Ньюпорт тайлбарлахдаа:

Дижитал минимализм нь таны эргэн тойронд буй дижитал төхөөрөмжүүдийн аль нь таны амьдралд үнэхээр нэн чухал хэрэгцээтэй вэ гэдгийг асуултын хариултыг олоход чиглэнэ. Энэхүү асуултын хүрээнд та өөрийн дижитал төхөөрөмжүүдийг ангилж болох бөгөөд тэдгээрт зарцуулах цагаа ч төлөвлөж, амьдралаа мэдэгдэхүйц өөрчилж болох юм хэмээжээ.


Материаллаг эд өлөг бүгд л биднийг амьдралаас холдуулж байдгийн адилаар дижитал хэрэглэгдэхүүнүүд ч бидэнд саад болох нь бий. Технологийн дэвшлийн хүрээнд интернет өдөр ирэх тусам бидний амьдралд эзлэх байр сууриа өргөжүүлж, биднийг сатааруулах хүч нь улам л нэмэгдсээр буй. 

Харин дижитал минимализм хөдөлгөөн нь энэхүү боломжит үр дагаврын эсрэг авах арга хэмжээ болно. Энэхүү хөдөлгөөний хүрээнд хүмүүсийг өөрсдийн хэрэглээгээ сайтар хянаж, хэдий хэр хугацааг технологид зарцуулмаар байгаагаа нухацтай бодож, түүнийхээ дагуу ямар хэрэглээгээ танаж, ямар хэрэглээгээ илүү ухаалаг болгож болохоо төлөвлөхийг уриалж байгаа юм. 


Тэгвэл дижитал минимализмын үндсэн зарчмуудтай танилцвал:

  1. Технологийн хэрэглээ нь дадал бус зорилгын хүрээнд хязгаарлагддаг байх учиртай.
  2. Технологи нь юмсыг хялбараар хийж бүтээхэд зориулагдсан болохоос таны сэтгэл мэдрэмжийг дээрдүүлэхэд зориулагдаагүй гэдгийг санах.
  3. Ямар ч технологийг хүнээс илүү үнэлж болохгүй.


Дижитал минимализм бол аль хэдийн хэрэглээнд нэвтэрчихсэн технологиос татгалз гэж байгаа хэрэг огт биш. Харин та энэхүү ойлголтын хүрээнд өөрийн дижитал хэрэглээгээ зорилгын шинж чанартай байлгахыг нэн түрүүнд тавьж чадвал дижитал минималист болж байна гэсэн үг юм.


Эх сурвалж: Nick Wignall