УИХ-ын хоёр байнгын хороо өнөөдөр хуралдаж, энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдэд оруулах санал, дүгнэлтээ нэгтгэнэ.

Төсвийн байнгын хороо 09.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд хуралдаж, “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай” тогтоолын төсөл, Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэнэ.

Харин Төрийн байгуулалтын байнгын хороо 11.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд хуралдаж, Засгийн газраас өргөн мэдүүлсэн хоёр Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг хэлэлцэхээр товлосон байна.


Эх сурвалж: Монцамэ агентлаг