Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа

“Хүүхдийн мөнгө олгох журмын дагуу олголтыг хийдэг бөгөөд тус журмын 2.16-д Төрийн сангийн газар манай ирүүлсэн хүсэлт, жагсаалтын дагуу сар бүрийн 20-ноос өмнө хүүхдийн дансанд шилжүүлэх, харин иргэн сар бүрийн 20-ноос хойш хүлээн авна гэж заасан байдаг. Бид хөл хорионы үед болон наадмын урт амралтын өдрүүдийн өмнө тусгай зохицуулалт хийж сарын эхэнд олголт хийсэн. Одоо эргээд ердийн хугацаа буюу 20-нд хүүхдийн мөнгийг олгоно гэв. 

Мөн хүүхдийн мөнгөний журамд хүүхдийн мөнгийг барьцаалж зээл авах болон, банкны зээлд суутгахыг хориглосон заалтыг шинээр оруулж өгсөн байна. 

Ч.Бямбахажид