Х.Оргил
02 сарын 07, 2021
Танд өөрийн темпераментийг тодорхойлох хялбаршуулсан аргыг доор танилцуулж байна.
Асуултыг уншаад өөртөө байгаа шинжийн ар талд (+) тэмдэг тавиарай.
1. Тогтворгүй байнгад хөдөлгөөнтэй, гар хуруугаараа ямар нэг юм үргэлж оролдож байдаг.
2. Омогтой, ширүүн ууртай.
3. Тэвчээргүй, биеэ барьж чаддаггүй.
4. Шийдэмгий, санаачилгатай.
5. Зөрүүд.
6. Маргаанд цэцэн, дийлэх гэж тэмцэлдэх хандлагатай.
7. Үе, үе гэнэтийн үсрэнгүй байдлаар түргэн ажилладаг.
8. Хүмүүстэй харьцахдаа ний нуугүй шууд, шулуун хурц.
9. Аз үзэх аз мэдэн турших дуртай.
10. Өсөрхөж, уурлаж гомдох нь түргэн.
11. Сэтгэлийн хөдөлгөөнтэй огцом түргэн хэл яриатай.
12. Хэрүүлч, зодоонч.
13. Бусдын дутагдлыг тэвчиж чаддаггүй.
14. Түрэмгий дээрэлхүү, захирах тушаах дуртай.
15. Гар, нүүрий хөдөлгөөн ихтэй.
16. Түргэн бодож шийдвэрлэх чадвартай.
17. Шинэ зүйлд дасахдаа удаан.
18. Тавьсан зорилгодоо хүрэхдээ тууштай.
19. Алхаа гишгээ огцом түргэн.
20. Ааш зан нь эрс амархан өөрчлөгдөж хувьсдаг.
Хэрэв дээрх асуултын 16-20 (+) бол та цэвэр холерик болно.
1. Хөгжилтэй баяр баясгалантай, тачигнатал чанга инээдэг.
2. Эрч хүчтэй,ажилсаг байж чаддаг.
3. Эхэлсэн зүйлээ дуусгалгүй орхих нь цөөнгүй.
4. Өөрийгөө хэт үнэлдэг.
5. Шинэ юмыг түргэн ойлгож хүлээн авч амархан тусгаж авдаг.
6. Сониуч, харилцаа тогтворгүй.
7. Эвгүй, золгүй муу юманд зовж шаналах нь бага.
8. Янз бүрийн нөхцөлд түргэн дасаж зохицож нийцдэг.
9. Аливаа шинэ ажлыг сонирхон дуртай эхэлдэг.
10. Сонирхолгүй зүйлд амархан дургүй нь хүрч хөндийрч хөрдөг.
11. Ажилд идэвхитэй оролцдог ба нэг ажлаас нөгөөд амархан шилжин хийж чаддаг.
12. Бусдыг уриалан зохион байгуулах дуртай.
13. Нийтэч, уриалгахан шинэ хүмүүсийн дэргэд нэрэлхэж эмээдэггүй.
14. Тэсвэртэй, тууштай ажиллах чадвар сайн.
15. Нүүр, гарын хөдөлгөөн их оролцсон,чанга түргэн, тод хэл яриатай.
16. Гэнэтийн төвөгтэй нөхцөлд биеэ барьж эзэмддэг.
17. Ямагт цовоо сэргэлэн ааль араншинтай.
18. Түргэн унтаж амархан сэрдэг.
19. Эмх цэгц муу, замбараагүй юмыг яарч шийдвэрлэх талтай.
20. Заримдаа өнгөц хийсвэр хандлагатай.
Хэрэв дээрхи асуултын 16-20 (+) бол та яахын аргагүй сангвиник.
1. Эмх журамтай, нямбай
2. Юманд ул мөртэй ханддаг.
3. Болгоомжтой бодлоготой.
4. Хүлээцтэй.
5. Хоосон чалчих дургүй, дуу цөөнтэй.
6. Сэтгэлийн хөдөлгөөнгүй,жигд тогтуун хэл яриатай.
7. Тайван удаан хөдөлгөөнтэй,Нүүр гарын хөдөлгөөн бага.
8. Юмыг удаан ойлгож сайн тогтоодог.
9. Эхэлсэн хэргийнхээ эцсийг хүргэдэг.
10. Хүч чадлаа хоосон зарцуулдаггүй.
11. Амьдрал ажилдаа хэвшсэн дэг журмаа хатуу барьдаг.
12. Сэтгэлийн догдлолоо амархан барьдаг.
13. Сайшаал, шүүмжлэлд эмзэг мэдрэмтгий биш.
14. Өөрийгөө дооглох шоглохыг үл тоомсорлодог.
15. Сонирхол, харилцаа тогтвортой.
16. Ажилд орох, нэг юмнаас нөгөөд шилжих хийхдээ удаан.
17. Хүн бүртэй жигд харилцаатай.
18. Шинэ нөхцөлд дасаж зохицохдоо бэрхшээдэг.
19. Зовлон, өвчин тэсвэр тэвчээртэй.
20. Уур уцааргүй.
Хэрэв дээрхи асуултанд 16-20 /+/ бол та яах аргагүй флегматик.
1. Ичимхий бүрэг.
2. Шинэ нөхцөлд тэвдэж сандардаг.
3. Танихгүй хүмүүстэй холбоо тогтоохдоо бишүүрхэж бэрхшээдэг.
4. Өөрийн хүчинд итгэдэггүй.
5. Ганцаардлыг амархан давдаг.
6. Ажил, амьдарлын бүтэлгүй, амжилтгүй тохиолдолд гутарч сэтгэлээр амархан унадаг.
7. Бодлогширч гиюүрэх талтай.
8. Амархан ядардаг.
9. Сулхан аяархан хэл яариатай.
10. Ярьж байгаа хүнийхээ зан төлөвт зохицдог.
11. Өрөвчхөн эмзэг уян сэтгэлтэй.
12. Сайшаал шүүмжлэлд маш их мэдрэмтгий.
13. Өөртөө болон бусад хүмүүст өндөр шаардлагатай.
14. Хардаж сэрдэх талтай.
15. Өвчин зовлонд эмзэг.
16. Хэтэрхий гомдомтгой.
17. Хэнтэй ч өөрийн бодол санааг хуваалцдаггүй, нийтэч биш.
18. Идэвхи санаачилга бага, бүрэг.
19. Дуулгавартай, хүлцэнгүй.
20. Бусдаар өрөвдүүлэх дургүй.
Хэрэв та дээрхи асуултын 16-20 /+/ бол та цэвэр меланхолек юм.
Темперамент бүрийн онцлог
Сангвиник/сэргэлэн араншин/бол гавшгай сэргэлэн, юм юмыг сонирхдог сэтгэлийн хөдөлгөөн нь гүнзгий биш, цовоо сэргэлэн бөгөөд нийтэч, ажил амьдралд хүртээмжтэй, хүмүүстэй танилцахдаа амархан, орчиндоо хандах нь идэвхитэй,хэнэггүй занд дургүй юм. Харин олон зүйлд самгардах, зарим үед хөнгөмсөг байдал гаргах дутагдал бий. Ийм хэв шинжийн хүүхдийг залруулан хүмүүжүүлэхэдд тийм ч хэцүү биш юм.
Холерик /тогтворгүй дайчин араншин/бол цочмог, шаралхуу, ааштай, хурц бөгөөд хурдан омголон зантай, түргэн ааштай, дүрсхийн огцом уурлах нь цөөнгүй, тогтворгүй боловч дайчин байдалтай, урам зориг нь хувирахдаа түргэн орчиндоо маш идэвхитэй ханддаг юм. Холерик хүн мэдрэл сэтгэлийн талаар ядрах нь бага, ажил үйлст эрч хүч сайта хөнгөн гавшгай юм.
Флегматик/тайван араншин/бол хүчтэй хэв шинжийн боловч хөөрөл саатлын хөдөлгөөн, солигдол нь удаан буюу хөшүүн юм. Тайван дөлгөөн тогтуун байдалтай, дуу цөөн биеэ хянан барьдаг, сэтгэлийн гадаад илрэл нь сул буюу бүдэг, харин ажлын чанар нь сайн, аливаа асуудалд буурь суурьтай хандах нь их юм.
Меланхолик/сул араншин/бол бас л буурь суурьтай, дүнсгэр зан бөгөөд зарим талаар бүрэг ноомой, гунигтай байдалтай болдог юм. Хянуур боловч зөөлөн, уриалгахан зан энэ хэв шинжийн хүмүүст бий. Эмзэг сэтгэлтэй, бага ч гэсэн бүтэлгүй явдалд дургүйцэн сэтгэл санаа нь зовох нь их. Харин орчиндоо хандах сэтгэлийн гадаад илрэл нь бага юм. Энэ хэв шинжийн маш сайн нэг тал нь өндөр мэдрэмж болно. Иймээс ч юмны сайн мууг мэдрэн ойлгохдоо амархан, үнэлэн дүгнэх чадвар сайн юм. Харин ийм хүүхдийг залруулан хүмүүжүүлэхэд маш хэцүү бөгөөд энэ нь өөртөө хэт итгэсэн хувийн гүнзгий хандлагатай холбоотой юм. Меланхолик хүн зожиг зантай, айх эмээх нь цөөнгүй, орчиндоо зохицох нь удаан, бас ядрамтгай байдалтай болох нь олонтаа ч ажлын бүтээл нь чанартай юманд нямбай хичээнгүй ханддаг юм.
Сэтгэгдэл бичих (1)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [202.126.90.38] ・ 2021.02.08 Хариулах
bugd 16-20 getsn bhin