Монголд анх удаа Финландын боловсролын хөтөлбөртэй СИСҮ Улаанбаатар сургууль нээгдэж байна. Дэлхийн боловсролын салбарт жишиг болж буй финланд боловсролыг Монгол хүүхдүүдэд олгохоор зорин ажиллаж буй СИСҮ Улаанбаатар сургуулийн захирал Кайжа-Леена Саловааратай ярилцлаа.

Тэрбээр боловсролын салбарт 40 гаруй жил ажиллаж буй заах аргын эксперт юм бөгөөд "Бид Монголд анх удаа Финландын боловсролын цогц хөтөлбөрийг нэвтрүүлж байгаадаа баяртай байна. хэмээн онцлон хэлсэн юм.

Сонирхуулахад СИСҮ гэдэг нь зорилгодоо хүрэхийн тулд өөрийгөө бүрэн дайчилж, тууштайгаар биелэгдэшгүй мэт санагдах зүйлсийг ч даван туулах хүсэл тэмүүлэлтэй байх гэсэн утгатай финланд үг ажээ.


Суралцахад шамдах насанд хэт их даалгавар саад болдог

Хүүхдүүд жаргалтай, баяр баясгалантайгаар л суралцах учиртай. Иймээс боловсролыг аль насанд нь ямар арга хэлбэрээр зааж сургах арга барил маш чухал. Ялангуяа дөнгөж эрдэм номтой танилцах буй бага насанд нь онцгойлон анхаарснаар хүүхдийг ирээдүйг гэрэлтүүлэх боломжтой гэдэгт багш хүний хувьд итгэдэг.

Бага насанд нь хүүхдийг хэрхэвч хэт их даалгавраар шахаж болохгүй. Финланд улсын боловсролын систем энэхүү асуудалд тусгайлан анхаарч хөтөлбөртөө тусгадаг. Үүгээрээ ч ялгарч олон улсад боловсролын чанараараа тэргүүлсээр ирсэн.

Финландын сурагчид гэрийн даалгавраа хийхэд ихдээ л ганцхан цагийг зарцуулдаг. Энэ нь бусад орны сурагчидтай харьцуулбал хамгийн бага цаг зарцуулдагт тооцогдоно. Яагаад гэвэл хүүхэд гэртээ хариад багахан хугацаанд гэрийн даалгавраа хийгээд л тоглож наадаж, гэрийнхэнтэйгээ цагаа өнгөрүүлэх учиртай. Учир нь хүүхдүүд сургуулийн орчинд хангалттай суралцаж байгаа шүү дээ. Иймээс хэт их ачааллаар дарж, стрессдүүлэх хэрэггүй. Финланд боловсролын бас нэг давуу тал нь багш нар үргэлжид хүүхдүүдийг үргэлж дэмжиж, суралцах үйл явцыг нь чиглүүлж өгдөг.  

Хүүхэд гэдэг энэ ертөнцийн хамгийн гэгээхэн ертөнц. Тиймээс тэднийг үргэлж дэмжиж, асуудал тулгарахад нь анхаарч байх нь ёстой.  Хэт их даалгавар ачааллаар даралгүйгээр багшийн зүгээс сурах арга барилд нь анхаардаг.  

Ерөөсөө хүүхэд бүрийг баяр хөөр, аз жаргалтайгаар сургах нь бидний туйлын зорилго. Үүнийг эцэг эхчүүд та бүхэн манай сургалтын хувь хүний сургалтын төлөвлөгөөнөөс /ILP/ харж болно. Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн энэхүү сургуульд маань монгол хүүхдүүд итгэл дүүрэн, урам зоригтойгоор суралцана итгэлтэй байна.

Бичлэг үзэх:


Багш хүүхэд бүртээ анхаарал хандуулж, заавал эзэмших ур чадварыг олгодог 

Хүүхэд бүрийн танин мэдэх, мэдлэг мэдээллийг хүлээн авах онцлог өөр өөр байдаг. Иймээс Финландын боловсролын хөтөлбөртэй СИСҮ Улаанбаатар сургууль маань хөтөлбөртөө үүнийг чухалчлан авч үздэг. Тухайлбал хүүхдүүдэд аливаа зүйлд суралцах чадварт дадуулж, сэтгэн бодох чадварыг эзэмшүүлэхийг чухалчлан ажилладаг гэдгээ онцгойлон хэлмээр байна. 

Бас логик сэтгэлгээний суурийг зөв төлөвшүүлж, тунгаан бодох, асуудлыг шийдэх ур чадварт суралцуулснаар хүүхэд цаашид бие дааж суралцах чадвартай хүн болдог. 

Мөн бие, оюун сэтгэлгээний өв тэгш хүмүүжилд бид онцгойлон анхаардаг. Нэг төрлийн хичээлийг гүнзгийрүүлж сурахын тулд бусад хичээлийг орхигдуулах ёсгүй тул хүүхэд хичээлээс гадна хөгжим, зураг, гар урлал, жүжиг болон спортын төрөл бүрийн дугуйланд хамрагдах нь олон талын ач холбогдолтой. 

Хүүхэд бүрийн онцлог, сул болон давуу талыг нь илрүүлж түүнд нь тохирсон нэмэлт сургалтын хөтөлбөр боловсруулдаг.

Финландын боловсролын систем амжилтад хүрсэн шалтгааны нэг нь багшийн ур чадвар юм. Багш хүн сурагч бүрийнхээ нас, сэтгэхүй болон хөгжлийн онцлогийг маш сайн мэддэг байх ёстой.  Суурь мэдлэгийг анхаарч хүүхэд бүрийн суралцах үйл явцад нь анхаарч,  сурагчид өөрсдөө оролцон ажиглах, бие даан суралцах, бусдаас сурч мэдэх зэрэг арга барилуудад суралцаж байгаа эсэхийг ажиглаж мэдэх учиртай. Сурагчдыг өөр хооронд нь өрсөлдүүлэх бус багаар ажиллуулахад анхаардаг. Бид яг л энэхүү арга барилаар ажилладаг.


Та хүүхдээ дэлхийн хамгийн шилдэг боловсролын аргачлалаар олон улсын салбар сургуульд сургахыг хүсэж байна уу?

\Хүүхдүүдээс шалгалт авдаг ч дүн тавьж хүүхдийг үнэлж дүгнэх нь зорилго нь биш юм. Харин ойлгоогүй үлдсэн агуулгыг нь илрүүлэхээр шалгалт авч хоцрогдлыг нь нөхдөг. Ингэснээр хүүхдүүд муу авах вий гэж санаа зовох шаардлагагүйгээр сурахдаа л төвлөрнө гэсэн үг.  Багш ч бүх хүүхдүүдэд сурах бичгийнхээ бүх агуулгыг заах гэж яарч сандрах шаардлагагүйгээр хүүхэд тус бүртээ анхаарна.  Эцэг эх та бүхэн хүүхдээ хичээл номдоо чин сэтгэлээсээ шамдаж, сургуульдаа дурлаж явдаг байгаасай гэж хүсдэг үү. Тэгвэл манай сургуулийн зорилго яг үүний л төлөө юм шүү. 

СИСҮ Улаанбаатар сургууль нь Финландын сургалтын орчинтой

2023-2024 оны хичээлийн жилд 1-5 дугаар ангийн элсэлт авч байна.

Яагаад СИСҮ Улаанбаатар сургуулийг сонгох вэ? 

✔Дэлхийн шилдэг Финланд, Америкийн хосолсон хөтөлбөр

✔Хүүхэд бүрийн онцлогт тохирсон тусгай хөтөлбөр боловсруулдаг

✔Өрсөлдөж бус хамтарч суралцахыг чухалчилдаг

✔Тоглонгоо суралцах орчин бүрдүүлсэн

✔Дижитал технологийн ололтыг сургалттайгаа хослуулдаг

✔Олон улсын хүүхдүүдтэй хамт суралцах боломж

✔Ирээдүйн хэрэгцээт чадварыг хөгжүүлэхэд чиглэсэн

✔Сургалтын бүх шатанд эцэг эх оролцдог


Холбоо барих: 

Утас: +976 7000 4141

Вебсайт: ulaanbaatar.sisuschools.com

Хаяг: ХУД, 18-р хороо, Олимпын гудамж, Гэгээнтэн төвийн зүүн талд 


Дэлгэрэнгүй мэдээлэл авах бол доорх линк дээр дарна уу