БЭЭЖИН. /Синьхуа/. Иракийн Гадаад хэргийн сайд Мухаммед Али аль-Хаким тус улсын нутаг дэвсгэрээс хууль бусаар гаргасан 170 гаруй олдворыг Соёл, аялал жуулчлал, эртний эдлэл хариуцсан яаманд хүлээлгэн өгчээ.

Бүх олдворыг Иракт хууль бусаар олж авсан бөгөөд хууль бусаар хил нэвтрүүлжээ хэмээн Иракийн Гадаад хэргийн яамны төлөөлөгч мэдэгдсэн байна.  Иракт археологийн олдворт тооцоогдох 10 мянга гаруй төрлийн объект байдаг хэдий ч цөөн хэсэг нь цагдаагийн тусгай хэлтсийн хамгаалалтанд байдаг аж. Нутаг дэвсгэрт тархсан бусад олдвор хулгайч, тонуулчдын гарт өртөж, тэд олсон түүхийн үнэт зүйлсээ наймаачдад худалдах юмуу шууд хилээр гаргадаг байна. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг