Хууль бусаар нүүрс хил гаргасан этгээдүүдийг нэрсийг зарлаж, хариуцлага хүлээлгэхийг шаардаж буй жагсагчид Төрийн ордон руу дайран гол хаалгаар нэвтрэн орсон талаар мэдээлсэн билээ.. 

Хуульд зааснаар төрийн хамгаалалтад байгаа объект руу хууль бусаар нэвтрэх нь гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэл.  Эрүүгийн хууль болон Зөрчлийн хуулиар хариуцлага хүлээлгэх юм. 

Тодруулбал "МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ОРДНЫ ТУХАЙ" хуульд:

5.1.Төрийн ордон халдашгүй дархан байна.

11 дүгээр зүйл.Төрийн ордон, түүний нутаг дэвсгэрт хориглох зүйл: 

11.1.4.Төрийн ордон, түүний нутаг дэвсгэрт жагсаал, цуглаан, өлсгөлөн, суулт хийх зэргээр шаардлагаа илэрхийлэх, Төрийн ордонд нэвтрэгчид саад хийх;

13 дугаар зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага

13.1.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

13.2.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.