Өчигдрийн жагсаалын үеэр үзэл бодлоо илэрхийлсэн зарим хүнийг саатуулсан нь иргэдийн дургүйцлийг төрүүлээд байгаа билээ. 

Баттай бус эх сурвалжийг мэдээгээр 60 орчим залуу баривчлагдаад байгаа юм.

Тэгвэл эдгээр залууст болон тайван жагсаалын үеэр зодуулсан, эсэргүүцэл үзүүлээгүй үедээ нүүрэндээ өшиглүүлсэн иргэдэд “Хэруга Партнерс” хуулийн фирмийн өмгөөлөгч, хуульч нар үнэ төлбөргүй өмгөөлөхөө мэдэгдлээ.

Тус фирм уг асуудлаар Улсын мөрдөн байцаах газрын харьяа Тусгай субьектийн үйлдсэн гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэс, Цагдаагийн Ерөнхий Газрын Хяналт шалгалт, үнэлгээ, дотоод аудитын хэлтэст тус тус гомдол гаргасан байна. 

Энэ талаар "Хэруга Партнерс” хуулийн фирмийн өмгөөлөгч С.Асланбек "Хүний эрхийн нэг ч хичээлд суугаагүй, 45 хоногийн хичээлд суугаад л цагдаа болдог тогтолцоонд шинэчлэл шаардлагатай болсон. Өмгөөлөгч, хуульчид бид энэ мэтийн хүний эрхийг уландаа гишгэсэн асуудлыг зүгээр өнгөрөөхгүй, тултал нь явна. Өчигдөр тайван жагсаалын үеэр баривчлагдсан, зодуулсан залуус бидэнтэй холбогдоно уу" хэмээн бичжээ.